МАА Салбар

ХХААХҮСайдын зөвлөлийн хуралдаанаар “Баянбулаг” омгийг баталгаажуулав.

ХХААХҮСайдын зөвлөлийн хуралдаанаар “Баянбулаг” омгийг баталгаажуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн хуралдаанаар Баянхонгор аймгийн Баянбулаг суманд үржүүлж буй мах бүдүүвтэр ноосны чиглэлийн “Баянбулаг” хонины  үржлийн ажилд хянан магадлагаа явуулсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэн омгоор  баталгаажууллаа.

“Баянбулаг”  омгийн хонь нь тал хээрийн бүсийн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци юм.