Түүхэн замнал

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь түүхэн хөгжлийнхөө явцад янз бүрийн нэртэй яаманд харъяалагдаж зорилго, чиг үүрэг нь өөрчлөгдөж ирсэн байна.

1.1 Сангийн хамаг хэргийг захирах яам /1921-1924/. Энэ яам нь улсын хэмжээний эдийн засаг, аж ахуй, соёл, эрчим хүч, уул уурхайн салбарын ажлуудыг удирдан чиглүүлэх үндсэн үүрэг, зорилготой байв.

1.2 Аж ахуйн яам /1924-1930/. Энэ яам нь газар тариалан, мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, түүнийг удирдан чиглүүлэх үндсэн үүрэг, зорилготой байв.

1.3 Мал ба газар тариалангийн яам /1930-1952/. Энэ яам нь мал аж ахуй, газар тариалангийн салбарын бодлогыг хэрэгжүүлж, түүнийг удирдан чиглүүлэх үндсэн үүрэг, зорилготой байв.

1.4 Хөдөө аж ахуйн яам /1952-1986/. Энэ яам нь мал аж ахуй, усжуулалт, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх үүрэг, зорилготой байв.

1.5 Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яам /1986-1990/. Энэ яам нь мал аж ахуй, газар тариалан, усжуулалт, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх үүрэг зорилготой байв.

1.6 Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн яам /1990/. Энэ яам нь мал аж ахуй, газар тариалан, усжуулалт, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн түүнийг удирдан чиглүүлэх үүрэг зорилготой байв.

1.7 Хөдөө аж ахуйн яам /1990-1994/. Энэ яам нь мал аж ахуй, газар тариалан, усжуулалтын талаарх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх үүрэг, зорилготой байв.

1.8 Хүнс, хөдөө аж ахуйн яам /1994-1996/. Энэ яам нь хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, усжуулалтын талаарх улсын хэмжээний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үүрэг, зорилготой байв.

1.9 Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам /1996-2000/. Энэ яам нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй байв.

1.10 Хүнс, хөдөө аж ахуйн яам /2000-2008/. Энэ яам нь улсын хэмжээний хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна

1.11 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /2008-2012/ Энэ яам нь улсын хэмжээний хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна

1.12 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /2012-2014/ Энэ яам нь улсын хэмжээний хүнд, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна

1.13 Хүнс, хөдөө аж ахуйн яам /2014-2016/ Энэ яам нь улсын хэмжээний хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх улсын хэмжээний бодлогыг хэрэгжүүлэн, түүнийг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна

1.14 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /2016 оны 7 дугаар сараас/ Энэ яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэр, хоршоо, дотоод худалдаа, үйлчилгээний салбарын бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх замаар түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн орлого, бүтээмжийг өсгөн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хүнс, эрүүл ахуй, хэрэглээний шаардлага хангасан хувцас, хэрэгслээр хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна

 

ЯАМ БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ ТОМИЛОГДОЖ БАЙСАН САЙДУУД

  1. Бизьяагийн Дамдинсүрэн /1929.12.06/
  2. Дунгарын Чимэд /1930.04.18/
  3. Хорлоогийн Чойбалсан /1931.10.08/
  4. Доржийн Ширнэн /1935.01.01/
  5. Загдын Эрэнцэн /1937.03.12/
  6. Зундуйн Пүрэвдорж /1938.03.28/
  7. Шагдарын Төмөрбат /1940.04.13/
  8. Нянтайширийн Лхамсүрэн /1940.07.06/
  9. Сосорын Юндэн /1942.05.15/
  10. Чимэддоржийн Сүрэнжав /1943.12.28/
  11. Сосорын Юндэн /1947.11.25/
  12. Дэлэгжунайн Балжинням /1949.02.14/
  13. Нямын Жагварал /1957.07.27/
  14. Лугаагийн Чимэдцэрэн /1961.02.27/
  15. Бадамын Балжинням /1963.07.01/
  16. Мангалжавын Даш /1968.01.27/
  17. Лодонгийн Ринчин /1976.08.21/
  18. Мангалжавын Даш /1980.12.12/
  19. Сүрэнхорын Содномдорж /1981.06.23/
  20. Шаравын Гунгаадорж /1986.10.21/
  21. Данзангийн Раднаарагчаа /1990.04.16/
  22. Цэвээнжавын Өөлд /1992.08.03/
  23. Лувсанбалдангийн Нямсамбуу /1996.07.29/
  24. Норовын Алтанхуяг /1998.04.30/
  25. Чойнзонгийн Содномцэрэн /1999.01.06/
  26. Даржаагийн Насанжаргал /2000.08.09/
  27. Дэндэвийн Тэрбишдагва /2004.09.01/
  28. Цэрэндоржийн Ганхуяг /2007.12.05/
  29. Түнжингийн Бадамжунай /2008.09.19/
  30. Халтмаагийн Баттулга /2012.08.17/
  31. Шаравдоржийн Түвдэндорж /2014.06.12/
  32. Раднаагийн Бурмаа /2014.12.10-2016.07.30/
  33. Пүрэвийн Сэргэлэн /2016.07.30-2017.10.20/
  34. Батжаргалын Батзориг /2017.10.20-наас одоог хүртэл/