Тараг бүрэх арга ажиллагаа
Орох материал, бэлдэц:
• Хонь, ямаа эсвэл үнээний сүү
• Тарагны хөрөнгө (бүрмэл тараг, таргийн ааруул зэрэг)
Хэрэглэх багаж хэрэгсэл:
• Ширмэн болон гуулин тогоо
• Тараг бүрэх модон хувин, паалантай сав
• Шанага, халбага
• Тарагны хучлага
Арга ажиллагаа, дараалал:
1. Тогоотой сүүгээ зугуухан халааж, бүлээсэнгүүт 10 л сүүнд 150-200 г орчим хөрөнгө хийнэ. Хөрөнгийн исэлтээс хамаарч их багыг тааруулна. Хөрөнгөө хийхдээ бага хэмжээний сүүнд сайн хутган найруулж дараа нь тогоон дахь сүүндээ хийж хутгана.
2. Хөрөнгөө сайтар самарч дүйцүүлээд сүүгээ бүлээн болмогц тогооноос модон эсвэл паалантай саванд юүлж хучна. Тарагны хөрөнгийг багадуулж, хучилтыг муу хийж сэрүүдүүлбэл бүрэлдэх нь удааширна. Хэрэв халуудуулбал сагаж шар устана.
3. Тараг хучснаас хойш 3-4 цагийн дотор бүрэлдэнэ. Бүрсэн таргийг халуунаар нь задлахад шар устдаг учир задлахын өмнө хүйтэн сэрүүн газар тавьж хөргөвөл сайн.
4. Тараг бүрэлдсэний дараа сэрүүн газар байлгахад тарганд сайхан үнэр, амт үүсэж чанар нь сайжирна.
Сэтгэгдэлүүд (6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Хэрэгтэй мэдээлэл байна
e
e
Нэмэлт асуулт байна туслаач
Yaw
e