МАА Салбар

Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, сэг зэм устгал, гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэл

 Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бус хорогдол, сэг зэм устгал, гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Монгол Улсын хэмжээнд төллөвөл зохих 28,1 сая толгой эх малын 68,2 хувь буюу 19,2 сая эх мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авч, төл бойжилт 96,8 хувьтай байна. Мал төллөптийн эцсийн мэдээгээр бог малын төллөлт 69,6 хувь, бод малын төллөлт 51,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төллөсөн эх малын тоо 17,1- 17,5 хувиар бага байна.

Энэ нь 2017 онд нийт нутгаар зуншлагын байдал гандуу, 2017-2018 оны мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй зэргээс шалтгаалан эх малыг өнжөөж төллүүлсэнтэй холбоотой юм. Мал төллөлтийн хувиар Баян-Өлгий, Сүхбаатар, Хэнтий аймгууд 84,4-85,3 хувьтай, Баянхонгор, Өмнөговь аймгууд 33,8-35,1 хувьтай мал төллөлтийн мэдээг эцэслэж байна. Том мапын зүй бус хорогдлын хувьд нийт малын 3,0 хувь буюу 1,9 сая толгой мал хорогдсноос бог малын хээлтүүлэгч 15,2 мянга, бод малын хээлтүүлэгч 1,9 мянга, нийт 17,2 мянган хээлтүүлэгч хорогдсон байдалтай байна. Улсын хэмжээнд дутагдаж буй хээлтүүлэгчийн судалгааг нарийвчлан гаргаж, нөхөн тавих даалгаврыг орон нутагт өгөх чиглэл барин ажиллаж байна.

 

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.