МАА Салбар

Гадны төсөл хөтөлбөрийг “үр дүнтэй” хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

Гадны төсөл хөтөлбөрийг “үр дүнтэй” хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХААБ) -ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Аднан Кюэрэшиг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын эхэнд Сайд Б.Батзориг ХХААБ-д 20 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай хүн Монголд томилогдон суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлээд 2009 онд Монгол Улсад анх байгуулагдсан цагаас хойш хамтын ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгаа бөгөөд Шинэ Сайдын хувьд төсөл хөтөлбөрийн үр дүн, хэрэгжилтэд анхаарч ажиллахаа онцлов.

Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХААБ) -ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Аднан Кюэрэши Сайд Б.Батзоригийг  үүрэгт ажлаа авсанд баяр хүргээд, цаашид үр дүн, хэрэгжилтэд анхаарч ажиллах тал дээр санал нийллээ. Мөн саяхан 290,000 ам.долларын санхүүжилт босгож зудын хүндрэлээс урьтаж эрт арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэх, малчдын амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийг 5 суманд хэрэгжүүлэх гэж байгаа талаар мэдээлэл хийн хамтран ажиллахаар тохиролцов.  

Уулзалтын төгсгөлд  ХААБ-ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Аднан Кюэрэши 2018 оны 3 дугаар сард Бүгд Найрамдах Вьетнам Улсын Ханой хотод Гамшгийн Эрсдэлийг Багасгах сэдэвтэй Азийн орны сайд нарын төвшний уулзалтад оролцох хүсэлт тавьж хамтран даргалах санал тавин цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Сэтгэгдэлүүд (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

  • e

    • e

  • e

    • e