Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг

Борц бэлтгэх арга ажиллагаа

Борц бэлтгэх арга ажиллагаа

Малын махыг хамгийн удаан хадгалах арга нь борцлох юм. Борц нь ямар нэгэн хадгалалтын тусгай горим шаардахгүй учир монголчууд олон зуун жил энэхүү бүтээгдэхүүнийг хийж ирсэн арвин туршлагатай юм. Монгол аргаар хийсэн борцыг 1-3 жил хадгалж хэрэглэхэд чана

Орох материал, бэлдэц:

• Үхэр, ямаа, тэмээний мах

Хэрэглэх багаж хэрэгсэл: Тохох хэц, махны мод, хутга

Арга ажиллагаа, дараалал:

  1. Голдуу гуя, хааны махыг сонгон хатуу хальс, бүлхийг цэвэрлэн бэлтгэнэ. Борцыг ихэвчлэн 11-12 дугаар сард хүйтний эрч чангарах үед хийх нь зүйтэй.
  2. Бэлтгэсэн махыг ширхгийн дагуу 2-4 см өргөн, 5-30 см урттайгаар тэгшхэн хаягдалгүй зүснэ.
  3. Зүсэж бэлтгэсэн махаа 2 м-ийн өндөрт татсан сур, хөвөн эдлэлийн хэцэн дээр хооронд нь 10-15 см зайтай тохно. Хэц нь их мах тохоход доошоо хотойж махнуудын хоорондох зай ойртохооргүй байх нь чухал.
  4. Сүүлийн үед борцыг хавтгай зүсээд нэг талыг нь цоолон модон дэгээнд өлгөж хатаадаг болсон. Энэ нь борц нугалж тохсон хэсгийнхээ дотор талд дутуу хатаж хөгцрөх, хатуурах зэргээс сэргийлэх, бүхэлдээ жигд хатах сайн арга юм.
  5. Хэцэнд тохсон болон өлгөсөн махны шүүсийг дотогшоо шингэж хаттал нь өлгөж /-16 градус хамгийн тохиромжтой/ уринд идүүлнэ.
  6. Борц нь 3-5 сарын хугацаанд бэлэн болно. Сайн болсон борц ястай махнаас 4 дахин хөнгөн, чийг нь 7.5%-аас ихгүй, сэвсгэр зөөлөн болсон байна. Тэмээ, үхрийн борцонд чийг 4.8-7.1, уураг 65-89, тослог 12.5 хувь байдаг байна (Г.Гонгоржав. 1992).
  7. Борцыг цэвэр уутанд савалж хуурай сэрүүн орчинд хадгална.

Борцоор хоол хийх: Борцыг хэмнэж хоолны амт чанарыг сайжруулахын тулд сайтар нүдэж талхлаад бага зэрэг усанд хийж 2 цагаас доошгүй хугацаанд дэвтээнэ. Ингэж урьдчилан бэлтгэж хоол хийхэд борц бага орохоос гадна амт сайтай байдаг. Үхрийн махны борцыг усанд 40 мин. дэвтээхэд 2.4-2.5 дахин өсдөг бөгөөд 18 минут чанахад болно. Сайтар нүдэж нунтаглаад үнхэлцэг, давсаг, илгэн уутанд хийж олон жил хадгалсан борц нь эм болдог гэдэг.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.