МАА Салбар

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ.

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг бүх шатанд хангуулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд болж төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээний болон мэргэжлийн холбоодын төлөөлөл бүхий  70 хүн оролцов.  

Хэлэлцүүлэгийн хүрээнд 2 үндсэн асуудлаар санал солилцов.

  1.  “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах, бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, ажил үүргийн хуваарилалтын дагуу ажиллахаар болов.
  2. Хөдөө аж ахуйн маркетинг төслийн санхүүжилтээр хийгдсэн “Малын удам зүйн үнэлгээний нэгдсэн систем, програм хангамж”-ийг МЭҮГазарт хүлээлгэн өгч, www.muz.gov.mn цахим хуудсыг албан ёсоор ажиллуулах эрхийг олгов. Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсад үржүүлж буй үржлийн малын үнэт чанарыг үнэлэх, баталгаажуулах, монгол малын үнэ цэнэ, бүтээмжийг нэмэгдүүлж, нэгдсэн санг үүсгэх боломжтой болж байна.

www.muz.gov.mn цахим хуудсаар Малын генетик нөөцийн  төлөв байдлын талаарх танилцуулга, мэдээ, хууль эрх зүй, статистик мэдээлэл зэргийг байршуулан хэрэглэгчдэд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх, санал авах боломжтой болж байна.

 

 

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.