МАА Салбар

Мал тооллогын хяналт, шалгалтаар явах нийт албан хаагчдын нэгдсэн семинар болов.

Мал тооллогын хяналт, шалгалтаар явах нийт албан хаагчдын нэгдсэн семинар болов.

Мал, тэжээвэр, амьтад, хашаа, худаг, тэжээлийн  тооллогын хүрээнд Мал тооллогын 2018 оны ажлын явцыг хянах, шалгах ажлыг зохион байгуулахаар ҮСХ, ХХААХҮЯ-тай хамтран ажиллаж байна. Хяналт шалгалтын ажлаар явах нийт албан хаагчдад мал тооллогын зорилго ач холбогдол, маягт ба түүнийг нөхөх заавар, хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлуудыг дэлгэрэнгүй танилцуулж, сургалт зохион байгууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт Үндэсний Статистикийн хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болон харьяа Мал эмнэлгийн ерөнхий газар, Малын удмын сангийн үндэсний төв, Мал хамгаалах сан, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны холбогдох газруудын төлөөлөл хамрагдлаа.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.