МАА Салбар

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО.

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛЛОО.

Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Хуралдаанаар 2020 онд хэлэлцэх ажлын төлөвлөгөөний төсөлд гишүүдийн саналыг тусган төлөвлөгөөг батлан дараах асуудлыг хэлэлцэв.

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй биотехнологийн сургууль, Мал эмнэлгийн сургууль, “Колар крийт” ХХК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Геном эдитинг /геном засварлах/ технологиор малын чанарыг сайжруулах” туршилт судалгааны төслийн танилцуулга
  • Төв аймгийн Батсүмбэр суманд үржүүлж буй Алатау-Монголын эрлийз үхэрт явуулсан үржил селекцийн хянан магадлагааны тайлан
  • Булган аймгийн Бүрэгхангай суманд үржүүлж буй хонинд явуулсан үржил, селекцийн ажлын хянан магадлагааны ажлын тайлан
  • Зөгийн аж ахуйд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн төслийг тус тус хэлэлцээд тус бүрт нь ДҮГНЭЛТ гаргахаар шийдвэрлэв.
  • “Зөгийн аж ахуйн хөдөө аж ахуйн зохистой дадлын стандарт, шалгуур үнэлгээний хуудас” стандартын төслийг хэлэлцэн САНАЛ-ыг Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

2019 онд Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлийн хорооны зөвлөмж, дүгнэлт, саналыг үндэслэн:

  • Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор 2020 онд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл тоо хэмжээг тогтоов.
  • ХХААХҮ-ийн Сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-440 дүгээр тушаалаар нэр бүхий 8 мал зүйчид “ТЭРГҮҮЛЭХ МАЛ ЗҮЙЧ”, 8 мал зүйчид “ЗӨВЛӨХ МАЛ ЗҮЙЧ” мэргэжлийн зэргийг тус тус олгосон

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.