Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг

Ааруул хийх арга ажиллагаа

Ааруул хийх арга ажиллагаа

Арга ажиллагаа, дараалал:

1. Аарцны уутанд шүүгдэж шахагдан хэвшсэн аарцыг гаргаж дэлгэц дээр тавиад нарийн утсаар зүсэж, модон тавиур дээр хатаана.

2. Шүүсэн аарцыг сүү, элсэн чихрээр амтлан холимог бэлтгээд янз бүрийн хэлбэртэйгээр хэвлэн хатааж болно. Барьцалдах чанарыг нь дээшлүүлэхийн тулд бага зэрэг хуурсан гурил нэмдэг байна. a. Хорхой ааруулыг шүүрэн шанаганд шахах эсвэл ааруулын машинаар машиндаж хэлбэржүүлж болно. б.  Чипсэн ааруул хийхийн тулд бэлдсэн зуурмагаа зориулалтын машинаар машиндаж хэлбэржүүлээд хатаана.

3. Хөөрүүлж өрөм, зөөхийгий нь авсан сүүний болон цөцгий гаргах явцад гарсан шингэн сүүгээр хийсэн ааруул их хатуу, исгэлэн тул хүүхэд багачууд, ахмад хүмүүс төдийлөн дуртай биш байдаг. Иймд тусгай арга технологи хэрэглэн амттай тослог зөөлөн ааруул хийдэг.

4. Баянхонгор, Говь-алтай, Ховд, Увс, Завхан аймгийн говийн олонхи сумдад тос даасан бор ааруул бий. Говь-Алтай аймгийн Алтай сумынхан Ажийн бор гэгддэг сайхан ааруул хийдэг (Ү.Аварзэд, 2007). Ийм ааруулыг арай өөр өвөрмөц технологоир хийдэг байна. Үүнийг товч дурдвал:

5. Модон сав буюу ширэн хөхүүрт исгэсэн айргандаа малаас саасан халуун саамаа хийж 40 литр хүртэл нэмэгдүүлнэ.

6. Энэ айрагнаас хөрөнгө болгон үлдээх зорилгоор 10-15 л айргийг тусгай саванд таслаж авна. Саам буюу хөхүүрт үлдсэн 25-30 л айргаа 15 минут бүлээд дээр нь 3 литр халуун бүлээн хярам /сүүтэй хольсон ус/ хийнэ.

7. Дараа нь 40 минут бүлээд халуун хүйтэн нь тохирсон эсэхийг шалгана. Айрганд хөвсөн тос арзгардуу, бүлүүрээ хөдөлгөхөд өргөн зам гарч байвал айраг хүйтэн байна гэсэн үг. Үүнээс 4-5 л айраг таслан авч тогоонд халаагаад буцаагаад хийвэл сайн.

8. Хэрэв бүлүүрээ хөдөлгөхөд тосон зам гарахгүй байвал халуудсан айраг гэж үзэж айргаа таглахгүйгээр хэсэг зайлахад тос сайн унана. Тос их л унавал халуун хүйтэн нь таарч байна гэж үздэг.

9. Ингээд айргаа тогоонд хийж жигд галаар буцалгана. Дараа нь цагаагаа өтгөрүүлэхийн тулд галын зөөлөн дөл буюу цог дээр 3 цаг хэртэй байлгаад буулгаж хөргөнө. Хөргөсөн цагаагаа даавуу уутанд хийж шар усыг нь шүүнэ.

10. Аарцныхаа шар усыг бүрэн гаргахын тулд хоёр хавтгай чулуу банзны хооронд хавчуулан хүнд зүйлээр дарна. Ийм аарцны ааруул исгэлүүнгүй амтлаг болно. Ингэж хийсэн ааруул зах зээл дээр бусад ааруулаас 2-2.5 дахин илүү үнэтэй байдаг. Та ч гэсэн хийж чадна.
 

Сэтгэгдэлүүд (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

  • маш сонин

  • e

  • ㅋㅋ

    • e