МАА Салбар

Тусгай зөвшөөрөл, лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт

Тусгай зөвшөөрөл, лиценз авахад бүрдүүлэх бичиг баримт

Шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах, үржлийн мал, амьтныг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл шинээр авах, хугацаа сунгуулахад бүрдүүлэх баримт

1.    Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл. Жич: Тухайн аж ахуйн нэгж өөрийн албан бланк дээр бичсэн байх;
2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувь хүн иргэний үнэмлэхийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
3.    Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /шинээр авах, хугацаа сунгахад 200,000 төгрөг;
5.    Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний үнэ төлсөн баримт; 
6.    Хугацаа сунгуулах бол тусгай зөвшөөрлийн хугацаанд малын эм, үр, үр хөврөлийн үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлсэн болон үржлийн мал экспортолсон, импортолсон талаарх тайлан.

Үржлийн мал экспортод гаргах лиценз авахад бүрдүүлэх баримт

1.    Лиценз хүссэн өргөдөл;
2.    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
3.    Үржлийн мал экспортлох тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /экспортлох малын тоо толгой тутмаас дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлнө:

цэвэр үүлдрийн адуу 200 000 төгрөг;
үржлийн бусад адуу 150 000 төгрөг;
цэвэр үүлдрийн үржлийн үхэр 150 000 төгрөг;
үржлийн бусад үхэр 100 000 төгрөг;
цэвэр үүлдрийн гахай 18 000 төгрөг;
хонь 60 000 төгрөг;
ямаа 60 000 төгрөг; 
тэмээ 300 000 төгрөг/. 

Малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр, бичил биетний өсгөвөр экспортлох лиценз авахад бүрдүүлэх баримт

1.    Лиценз хүссэн өргөдөл;
2.    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний, хувь хүн бол иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар;
3.    Шинээр зохион бүтээсэн болон гадаадаас авсан мал, амьтны эм, үр, үр хөврөлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
4.    Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /үржлийн малын гүн хөлдөөсөн үр, хөврөл үр 25 000 төгрөг, мал эмнэлгийн зориулалттай вакцин, бусад бичил биетний өсгөвөр 130 000 төгрөг/.

Улсын тэмдэгтийн хураамжийг УБ банк дахь БЗД-ийн татварын хэлтсийн 2609030278 тоот дансанд тушаана. 
Гэрчилгээний үнэ болох 5000 төгрөгийг Төрийн сан дахь ХХААХҮЯ-ны 100900019002 тоот дансанд тушаана.

Тусгай зөвшөөрөл, лицензийн тухай тайлбар
Яамнаас олгох аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензийн мэдээлэл, олгох, сунгахад төлөх Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.