МАА Салбар

ҮР ДҮНТЭЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

 ҮР ДҮНТЭЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Мерси Кор ОУБ-ын суурин төлөөлөгч Рамеш Сингхийг хүлээн авч уулзлаа.

Мерси Кор ОУ-ын хүмүүнлэгийн байгууллага 1999 онд Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Энэ хүрээнд орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, ил тод, иргэний нийгэм байгуулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилласан.  

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд Монголын ард түмэнд “өр” болж үлддэг. Иймээс салбар яам үр дүнтэй төсөл хөтөлбөрийг бодлогоор дэмжиж, үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.