Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг

УУРАГ СҮҮ

УУРАГ СҮҮ

                   Дөнгөж төллөсөн малын сүү өнгө, үнэр, амтаар ердийн сүүнээс өөр, уурагт бодис ихтэй тул тусгайлан боловсруулж хэрэглэнэ. Мал төллөх үеийн өтгөн шаргал уургийг гал уураг гэж нэрлэх бөгөөд төллөснөөс хойш хонь, ямааны уураг сүү 3-5 хоног, үнээний уураг 7-15 хоногийн дараа шингэрч ердийн сүү болно. Уураг сүүг дангаар нь мөн шингэн сүүтэй хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог. Тухайлбал бүсгэсэн уураг, хэлгийрүүлсэн уураг, болгосон уураг, хатаасан уураг, уургийн ээзгий, уургийн ааруул зэргийг хийж болно. Энд уураг бүсгэх, хэлгий уураг бэлтгэх аргыг авч үзлээ.

Орох материал, бэлдэц:

  • Гүүнээс бусад малын шинэхэн саасан өтгөн сүү
  • Уураг       сүү       хийх    хувин сав (паалантай буюу никель)
  • Устай ширмэн тогоо
  • Сүү буцалгах түлш
  • Самрах халбага

Анхааруулга: Үнээний гал уураг ердийн сүүтэй харьцуулахад хуурай бодисоор 2.1 дахин, уургаар 5.3 дахин, тослогоор 1.4-1.5 дахин илүү, нягтшил өндөр учраас уурагтай хольсон сүү хялбархан ээддэг тул бусад сүүн бүтээгдэхүүн хийхэд ашигладаггүй. Цагаан идээний үйлдвэрүүд төллөснөөс хойш 15 хоносны дараа малын сүүг хүлээж авах ёстой.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.