Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг
Хуурсан арвай бэлдэх арга ажиллагаа
Хэрэглэх багаж хэрэгсэл:
- Уур нүдүүр
- Тогоо
- Тарианы хуурга
Орох материал, бэлдэц:
- Хуурч болгосон арвай
- Хонины чанасан сүүл
Арга ажиллагаа, дараалал:
- Хуурч цэвэрлэсэн арвайг ууранд хийж нүдэн гурил болж эхэлмэгц 1 кг тутамд 5080 г хэрчсэн сүүл холиод дахин нүднэ.
- Нүдэх хугацаандаа бөөгнөрч хатууруулахгүйн тулд байнга хутгаж эргүүлж байх шаардлагатай.
- Сүүл, арвай хоёрын харьцаа тохирсон бол базаж үзэхэд бутарна. Наалдаж байвал будаа нэмэх, хуурай байвал сүүл нэмэх зэргээр харьцааг тохируулна.
- Нанчмагийг голдуу аяны хүнсэнд зориулж бэлтгэнэ. Нанчмагийн анхилуун сайхан үнэр, амтыг алдагдуулахгүйн тул ямааны илгэн туламд хадгалдаг.
- Тосолсон арвайг бэлтгэхдээ арвайгаа цэвэрлэж, халаасан ширмэн тогоонд өөхтэй хамт хийж хагарч болтол хуурна.
- Тосолсон арвайг голдуу хуухэд, залуучууд өдрийн хүнсэнд хэрэглэхдээ дуртай байдаг.
Сэтгэгдэлүүд (0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.