МАА Салбар

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ҮНЭЛЭХ АЖЛЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХ,  ҮНЭЛЭХ АЖЛЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАВ

Малын генетик нөөцийн тухай хууль, Монгол Улсын их хурлын 2017 оны 82 дугаар тогтоол, УИХ-ын байнгын хорооны 2018 оны 08 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд малын генетик нөөцийн төлөв, байдлыг тодорхойлох, үнэлэх ажлыг зохион байгуулав.

Монгол улс олон улсад хүлээсэн үүргийн дагуу "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030", "Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-т малын генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох асуудлыг тусгайлан зорилт болгон дэвшүүлсэн.

Малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлж, үнэлгээ хийснээр аль аймгийн аль суманд малын чанар үүлдэрлэг байдал ямар түвшинд байна, үүлдэрлэг байдлын доройтол хэдэн хувьтай, ашиг шимийн гарц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүнээс хүртэх үр ашиг зэргийг нэгтгэн харах боломж бүрдэхээс гадна урт, богино хугацааны бодлого тодорхойлох боломж бий болно.

Дээрх ажлын хүрээнд Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй техник хамтын ажиллагааны TCP/MON/3707: “Малын генетик нөөцийн үнэлгээнд дэмжлэг үзүүлэх нь” төслөөс санхүүжүүлэн мэргэшсэн шинжээч малзүйчдийн багтай хамтран орон нутгийн мэргжилтнүүдэд тухайн чиглэлээр мэргэжлийн зөвлөмж өгч, сургалт зохион байгуулав. Сургалтанд 21 аймаг, нийслэлийн Мал үржлийн алба, 332 сум, 6 дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг технологийн хувийн нэгжийн мэргэжилтэн нийт 420 мэргэжилтэн хамрагдав.

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.