Хонь

МОНГОЛ ҮҮЛДЭР

МОНГОЛ ҮҮЛДЭР

Тархалт:

Монгол улсын нийт хонин сүргийн 90 гаруй хувийг “Монгол” үүлдрийн хонь эзлэх бөгөөд бүх бүс нутагт жигд тархсан. Төв аймгийн Баянцагаан, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Архангай аймгийн Хотонт сумдын Монгол үүлдрийн хонины улсын үржлийн фермүүдээс өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан улсын хэмжээнд нийт 70 гаруй сумдын хонин сүрэгт сайжруулагчаар ашиглаж, цэврээр нь үржүүлж ирсэн уламжлалтай.

Бий болгосон үржил селекцийн арга:                                                                        

Ардын уламжлалт селекцийн арга

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Монгол үүлдрийн хонины онцлог:

Монгол үүлдрийн хонины гол онцлог нь байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд байгалийн бэлчээрийг жилийн турш ашиглан хямд өртөгтэй, чанар сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрах чадвар онцгой сайтайд оршино. Зун-намрын улиралд хаврын жингээ 13.1- 19.6 кг буюу 23.2 – 62.4 хувиар нэмэгдүүлж, өвөл-хаврын улиралд намрын жингээс 25-30 хувийг алдаж, онд мэнд ороод үр төл, ашиг шимээ өгч чадах  гайхамшигт чадвахтай.  Мах, өөхөн ашиг шим нь давуу хөгжсөн, махны амт, чанараар тэргүүн зэрэгт үнэлэгдэж, сувилгаа хүндэтгэлийн идээ зууш болгон эрхэмлэдэг уламжлалтай.  Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь 65.7 хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

45.0

60.0

1400

Төлгөн хуц

32.0

45.0

1100

Эм хонь

35.0

48.0

1200

Охин төлөг

28.0

36.0

1000

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Б.Пүрэв Доктор /Ph.D/, малзүйч; Б.Минжигдорж Доктор /Ph.D/, малзүйч; М.Төмөржав Доктор /Ph.D/; Д.Чойжил Доктор /Ph.D/, малзүйч; Р.Дашдэлгэр ЭШ-ний ажилтан; Г.Тулгаа ЭШ-ний ажилтан; Ч.Арилдий ХААХХҮ-ийн яамны мэргэжилтэн, малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

“Шилж өсгөн-ширвэж хэрэгцээлэх” ардын селекцийн уламжлалт арга ажиллагааг, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил- селекцийн ажилтай зохистой хослон зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өөхгүй, уургаар баялаг,  хүнсний аюулгүй байдлыг хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд махны чиглэлийн өсвөр хонины мах үйлдвэрлэхэд чиглэсэн үржлийн ажлын стратегийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР