Notice (8): compact(): Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Notice (8): compact() [function.compact]: Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Notice (8): compact() [function.compact]: Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Notice (8): compact() [function.compact]: Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Notice (8): compact() [function.compact]: Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Notice (8): compact() [function.compact]: Undefined variable: subject [CORE/Cake/Utility/ObjectCollection.php, line 128]
Монгол улсын малын генетик нөөцийн төлөв - ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР
Хонь

ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР

ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР

Тархалт:

Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Ховд, Архангай, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгийн 30 гаруй сумын сая орчим хонинд үндсэн сайжруулагчаар ашиглаж байжээ. Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Тонхил сумдад Говь-Алтай үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Говь-Алтай аймгийн Бугат, Цээл, Тонхил сумдад ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Говь-Алтай үүлдэр”-ийн хонийг бий болгосон байна.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Говь-Алтай үүлдрийн хонины онцлог:

Монгол алтайн нуруу түүний салбар уулс, алтайн цаадах говийн болон их нууруудын хотгорын  говирхог нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд идээшин дассан харьцангуй бие томтой, гарц сайтай бүдүүвтэр ноостой, биологийн энэ давуу шинж чанараа үр төлдөө баттай удамшуулах чадамж өндөртэй нь  Говь-Алтай үүлдрийн хонины гол онцлог юм. Ихэвчлэн халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их бие нь хундан цагаан зүстэй хонь нийт сүргийн 70 шахам хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

/ гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

53.0

68.0

2100

Төлгөн хуц

32.0

48.0

1800

Эм хонь

38.0

53.0

1600

Охин төлөг

30.0

42.0

1400

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал.

Говь-Алтай үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

М.Даш – ШУА-ийн гишүүн, ХААУ-ны дэд эрдэмтэн, малзүйч, Ч.Арилдий – ХААЯ-ны мэргэжилтэн, малзүйч, Ч.Дашдэлэг – Говь-Алтай аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Ч.Гэлэн – Алтайн бүсийн ХААЭШХ-ийн ЭШ-ний ажилтан, Гавъяат малзүйч, Г.Баасанхүү – Говь-Алтай аймгийн Бугат сум дахь хонины улсын үржил фермийн малзүйч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Говь-Алтай үүлдрийн хонийг цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулахын  зэрэгцээ монгол алтайн нуруу түүний салбар уулс, алтайн цаадах говийн болон их нууруудын хотгор орчимийн  бүс нутгийн хонин сүргийн ашиг шимийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулахад дахин давтагдашгүй үнэт генофондын далд нөөц чадвахийг бүрэн дүүрэн илрүүлэн ашиглахад чиглүүлэх.

ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР
ГОВЬ-АЛТАЙ ҮҮЛДЭР