СҮМБЭР ҮҮЛДЭР
Тархалт:
Говийн бүсийн болон их нуурын хотгор, төвийн бүсийн 5 аймгийн 22 суманд үржүүлж байсан бөгөөд 1970-аад оны дунд үеэс эхлэн Дорноговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн 5 суманд төвлөрүүлэн үржүүлж, каракуль хонины тоо 100.0 орчим мянгад хүрч байжээ. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Сүмбэр үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Тал хээрийн бүсэд орших Дорноговь аймгийн Сүмбэр суманд нутгийн монгол хонийг V үе хүртэл каракуль хуцаар цус шингээн эрлийзжүүлж, II, III үеийн эрлийз хониноос тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хонийг сонгон “өөр дотор нь” үржүүлж, шинэ үүлдэр гаргах нарийн төвөгтэй аргаар хурганы арьсны чиглэлийн бүдүүвтэр ноост, өөхөн сүүлт “Сүмбэр үүлдэр”-ийн хонийг зохион бүтээжээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Хурганы арьс – бүдүүвтэр ноос – мах, өөхний.
Сүмбэр үүлдрийн хонины онцлог:
Монгол үүлдрийн хонины байгаль орчиндоо дасан зохицсон чанар, Каракуль үүлдрийн хонины хурганы буржгар арьс өгдөг онцлог чадваруудыг хослуулсан “Монгол хонинд каракуль арьс нөмөргөсөн” учир гарал үүсэл генологи шинжээрээ хурганы арьсны бусад үүлдрээс эрс ялгаатай. Сүргийн доторхи зүсний бүтцийн судалгааны дүнгээс үзэхэд хар -83.5%, саарал-8.9%, сорлог ( улаан бор, хүрэн бор ) – 9.1%, бусад өнгийн – 4.5%-ийг тус тус эзэлдэг байна.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Хонины нас, хүйс |
Амьдын жин / кг / |
Ноосны гарц / гр / |
|
Хавар /V сард / |
Намар /X сард / |
||
Бүдүүн хуц |
54.0 |
68.0 |
2500 |
Төлгөн хуц |
35.0 |
50.0 |
1600 |
Эм хонь |
38.0 |
54.0 |
1800 |
Охин төлөг |
30.0 |
45.0 |
1500 |
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААХҮ-ийн сайд 1990 оны А/29 дүгээр тушаал.
Сүмбэр үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Ц.Тэрбиш - Говьсүмбэр аймгийн Сүмбэрийн САА- н ерөнхий зоотехникч, Монгол улсын гавъяат малзүйч, Д.Баатар – ШУА-ын ЕБСБиологийн хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, Академич, доктор, генетикч, П.Нямдовчин – МААЭШХ-гийн ЭШ-ний ажилан, Доктор Ph, малзүйч, Т.Ваанчиг – Говьсүмбэр аймгийн Сүмбэрийн САА- н үржлийн малзүйч, Б.Цагаач - Үржлийн мал борлуулах конторын мэргэжилтэн, малзүйч.
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Сүмбэр үүлдрийн хонийг цөл хээр, говийн бүсийн ховор тачир ургамалтай, усаар ангамал хөрстэй нутаг бэлчээр бүхий бүс нутагт цэврээр нь үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тархалтын хүрээг өргөтгөж, эдийн засгийн эргэлтэнд эрчимтэй оруулах замаар удамзүйн арвин их нөөцийг бүрэн дүүрэн илрүүлэн ашиглах.