Хонь

БАРГА ҮҮЛДЭР

БАРГА ҮҮЛДЭР

Тархалт:

Хэнтий, Дорноговь, Дундговь, Төв, Булган, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын зарим сумдад хонин сүргийнхээ махан ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглаж иржээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Барга үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлдэг.

Бий болгосон үржил селекцийн арга:

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ардын уламжлалт селекцийн аргаар бий болсон  махны хэвшлийн хонийг түшиглэн 1972 оноос улсын үржлийн ферм байгуулагдсанаар  шинжлэх ухааны үндэслэлтэй эрдэм-шинжилгээ үйлдвэрлэлийн ажил явуулж, шилмэл хонийг “өөр дотор” нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Барга үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Барга үүлдрийн хонины онцлог:

Барга үүлдрийн хонины биологийн  гол онцлог нь  дорнод монголын тал, хуурай хээрийн экологийн өвөрмөгц нөхцөлд сайтар зохицсон, сүүл ууц нуруундаа харьцангуй их хэмжээний өөх хуримтлуулдаг, бага зэрэг өргөгдсөн богино зузаан отоггүй мухар сүүлтэйгээрээ бусад хониноос ялгагдана. Хуримтлагдсан өөх нь шим тэжээлийн нөөц болдог тул онд мэнд орох, харьцангуй бага турах, тэжээл усны дутагдлыг илүүтэй даван туулах, өвчин эмгэгт тэсвэртэй зэрэг аж ахуй – биологийн үнэт гойд чадвартайгаараа онцлог хонь юм.  Сүргийн дотор улаан толгойтой, шар халзан зүсмийн хонь 83.7 хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

50.0

63.0

1200

Төлгөн хуц

32.0

46.0

  1000

Эм хонь

39.0

52.0

1100

Охин төлөг

30.0

42.0

900

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХХААХҮ-ийн сайдын 2012 оны А/126 дугаар тушаал.

Барга үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Б.Биньеэ – PhD, Монгол Улсын Зөвлөх Малзүйч, Д.Чойжил - PhD, Ахмад малзүйч, Ж.Данжин - Малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Дорнод монголын тал, хээрийн бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бататган сайжруулж, хонины мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хонин сүргийн онд оролт, тэсвэрт чанарыг дээшлүүлэхэд Барга үүлдрийн хонийг сайжруулагчаар ашиглахад чиглүүлэх.

БАРГА ҮҮЛДЭР
БАРГА ҮҮЛДЭР