Хонь

БАЙДРАГ ҮҮЛДЭР

БАЙДРАГ ҮҮЛДЭР

Тархалт:

Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Дундговь, Архангай, Төв, Хэнтий зэрэг аймгийн 50 шахам сумын 1.7 сая хонинд үндсэн сайжруулагчаар ашиглаж байжээ. Баянхонгор аймгийн Жаргалант суманд Байдраг үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Говь-Алтай, Баянхонгор аймгийн баруун урьд талын сумдын хониноос “Чамар хонь” гэж нэрлэгдэх урт ноостой хуц – 15, эм хонь – 444, хурга 125, нийт 584 хонийг 1953 онд худалдан авч, урт бүдүүвтэр ноост хонь бий болгох эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажлыг дэд доктор Ц.Арвийн удирдлагаар 1983 оныг хүртэл “өөр дотор нь” сонгон үржүүлэх аргаар Мах-өөх-бүдүүвтэр ноосны чиглэлийн “Байдраг үүлдрийн хонь”-ийг бий болгожээ.       

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Байдраг үүлдрийн хонины онцлог:

Энэ хонийг “Чамар” нэж нэрлэдэг байсан бөгөөд гол онцлог нь торгомсог, урт бүдүүвтэр ноостой, боривоо хүрсэн уртавтар өөхөн сүүлтэй, цөлөрхөг хээрийн байгаль цаг уурын нөхцөлд илүүтэй зохицсон бэлчээр ашиглалт, онд оролтоор бусад үүлдрийн  хониноос ялгарах зүйлгүй ижил, төсөөтэй хонь юм. Харин шинжлэх ухааны үндэслэлтэй зориудын шилэн сонголтын үр дүнд бий болсон тул халзан, хар бор нүдэн, хар бараан толгойтой их бие нь хундан цагаан зүстэй хонь зонхилоно. 

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

48.0

60.0

2000

Төлгөн хуц

30.0

42.0

1800

Эм хонь

37.0

50.0

1700

Охин төлөг

28.0

40.0

1500

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1983 оны А/81 дүгээр тушаал.

Байдраг үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Ц.Арвий – ХААУ-ны дэд эрдэмтэн, Гавъяат малзүйч, П.Мягмаржав – МААЭШХ-гийн ЭШ-ний туслах ажилтан, малзүйч, Л.Сэндэрээ – Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н ерөнхий малзүйч, А.Сүрэнхорлоо - Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н үржлийн малзүйч, Г.Дэндэв -    Баянхонгор аймгийн Байдрагийн САА-н дарга.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Байдраг үүлдрийн хонийг цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулахын  зэрэгцээ ноос, махан ашиг шимийн зохистой хослолыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн амьдын жинг нэмэгдүүлэх, тэсвэрт чадварыг сайжруулахад чиглүүлж, үнэт генофондыг хамгаалан арвижуулах.

БАЙДРАГ ҮҮЛДЭР
БАЙДРАГ ҮҮЛДЭР