КЕРЕЙ ҮҮЛДЭР
Тархалт:
Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган, Баяннуур, Улаанхус, Толбо, Цэнгэл, Сагсай сумдад Керей үүлдрийн зонхилон цэвэрээр нь үржүүлж ирсэн байна. Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд Керей үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.
Бий болгосон үржил селекцийн арга:
Баруун монголын алтайн уулархаг бүс нутгийн эрс тэс ширүүн уур амьсгалтай Баян –Өлгий аймгийн Дэлүүн, Булган, Улаанхус, Толбо, Цэнгэл сумдад 1860-аад оны үед нүүдэллэж ирсэн казак үндэстнүүд ууцан сүүлт хоньтойгоо ирсэн бөгөөд 1970-аад оноос уг хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн ууцан сүүлт “Керей үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Керей үүлдрийн хонины онцлог:
Керей үүлдрийн хонины биологийн гол онцлог нь баруун монголын алтайн уулархаг бүс нутгийн эрс тэс ширүүн уур амьсгалтай нөхцөлд бэлчээрээр маллахад сайтар зохицсон зун, намар богино хугацаанд тарга хүч сайн авдаг, ууцандаа өргөгдсөн богино ац хэлбэрийн ууцан сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй, махан ашиг шим харьцангуй өндөртэйгээрээ бусад үүлдэр, омгийн хониноос ялгагдана. Сүргийн дотор улаан бор, хүрэн бор зүсмийн хонь 80 гаруй хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Хонины нас, хүйс |
Амьдын жин / кг / |
Ноосны гарц / гр / |
|
Хавар /V сард / |
Намар /X сард / |
||
Бүдүүн хуц |
50.0 |
70.0 |
1800 |
Төлгөн хуц |
32.0 |
48.0 |
1600 |
Эм хонь |
38.0 |
56.0 |
1300 |
Охин төлөг |
30.0 |
45.0 |
1100 |
Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХААҮ-ийн сайдын 1999 оны А/27 дугаар тушаал.
Керей үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:
О.Хатран - Баян –Өлгий аймгийн ХААГ-ын мэргэжилтэн, малзүйч, Х.Самидан – Дэлүүн сумын малзүйч, М.Жамсран - Дэлүүн сумын малзүйч, Ш.Хонай - малзүйч, М.Телеубай - малзүйч, Х.Саурбай - малын эмч.
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Баруун монголын алтайн уулархаг бүс нутагт цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөх замаар тухайн бүс нутагтаа хонины мах, ноос үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд Керей үүлдрийн хонины генетик боломжийг бүрэн ашиглахад чиглүүлэх.