Хонь

БАЯД ҮҮЛДЭР

БАЯД ҮҮЛДЭР

Тархалт:

Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудын зарим сумдад хонин сүргийнхээ бэлчээр ашиглах, тэсвэрт чадавхийг болон махан ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор сайжруулагчаар ашиглаж иржээ. Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас сумдад Баяд үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:                                                                          

Увс аймгийн Малчин, Зүүнговь, Хяргас, Тэс сумдад ардын селекцийн үр дүнд бий болсон хонин сүрэгт түшиглэн шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Баяд үүлдэр”-ийн хонийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Баяд үүлдрийн хонины онцлог:

Баяд үүлдрийн хонины биологийн гол онцлог нь  Их нууруудын хотгор, Ханхөхийн нурууны байгаль экологийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалын нөхцөлд цас тээж бэлчээр ашиглах, хүйтнийг даах өлчир зэрэг амьдрах чадвар сайтай, бэлчээрээр тарга хүчээ хурдан авч, түүнийгээ сайн хадгалдаг, борвио хүрэхгүй ууцандаа өргөгдсөн богино дугариг хэлбэрийн отоггүй, мухар огтор өөхөн сүүлтэй, богинохон дөрвөлжин биетэй,  махан ашиг шим харьцангуй өндөртэйгээрээ бусад үүлдэр, омгийн хониноос ялгагдана.  Сүргийн дотор хар бараан толгойтой цагаан зүсмийн хонь 30 гаруй хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

43.0

65.0

2000

Төлгөн хуц

33.0

47.0

1700

Эм хонь

38.0

54.0

1600

Охин төлөг

31.0

40.0

1400

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХАА-н сайдын 1991 оны А/65 дугаар тушаал.

Баяд үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Т. Сономпил – Алтайн бүсийн ХААЭШ-ний хүрээлэнгийн захирал, ХААУ-ны дэд эрдэмтэн, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч, Г.Мандал -    Увс аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч, Д.Эрдэнэ -   Увс аймгийн Малчин сумын ерөнхий малзүйч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, Б.Ноост -  Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий малзүйч, Х.Лхайжав - Увс аймгийн Хяргас сумын ерөнхий малзүйч, Д.Начин -     Увс аймгийн ҮСУС-ын мэргэжилтэн, малзүйч, Б.Эрдэнэцогт -  Увс аймгийн Малчин сумын Улсын үржил фермийн эрхлэгч, БНМАУ-ын аварга мэргэжилтэн, малзүйч. 

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Баяд үүлдрийн хонийг өөр дотор нь цэврээр үржүүлж, үнэт шинж чанаруудыг батжуулан бэхжүүлж, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал бүхий бүс нутгийн хонин сүргийн тэсвэрт чанар, онд орох чадамжийг дээшлүүлэх, мах-ноосон  ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр  ашиглах.

БАЯД ҮҮЛДЭР
БАЯД ҮҮЛДЭР