Хонь

САРТУУЛ ҮҮЛДЭР

САРТУУЛ ҮҮЛДЭР

Тархалт:

Завхан, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим сумдын хонин сүргийн  мах – ноосон ашиг шимийн гарц, чанарыг сайжруулахад  “Сартуул үүлдэр”-ийн хонийг ашиглаж иржээ. Завхан аймгийн  Эрдэнэхайрхан, Алдархаан сумдад Сартуул үүлдрийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Алдархаан сумдад ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон хангай говь хосолсон экологийн эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон мах- ноосон ашиг сайтай хонин сүрэгт түшиглэн академич Г.Чадраабалын удирдлагаар Сартуул хонины ашиг шим, угсаа чанарыг сайжруулах шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг 1972 оноос эхлэн явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүвтэр нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Сартуул үүлдэр”-ийн хонийг бий болгосон ажээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүвтэр ноосны

Сартуул үүлдрийн хонины онцлог:

Хангай, говь хосолсон уулархаг хээр зонхилсон бүс нутгийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн маллагаанд сайтар зохицсон, ноос махны ашиг шим жигд тэнцүүхэн хосолсон, бүдүүвтэр ноостойгоороо Сартуул үүлдрийн хонь бусад хониноос ялгарах онцлогтой.

Голдуу халзан, хар бор нүдэн, хар бор хүрэн толгойтой, их бие нь цагаан зүстэй хонь сүргийн дотор зонхилоно.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

50.0

65.0

2000

Төлгөн хуц

32.0

45.0

1400

Эм хонь

38.0

50.0

1500

Охин төлөг

29.0

40.0

1200

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХХАА-н сайдын 2002 оны А/118 дугаар тушаал.

Сартуул үүлдрийн хонины тодорхойлолтыг бичсэн:

     Л.Лхасүрэн - Монгол Улсын гавъяат малзүйч, С.Уртбаяр – Малзүйч, Х.Сүхбаатар – Малзүйч, С.Оюунчимэг – Малзүйч, Т.Буянжаргал – Малзүйч, Д.Бямбасүрэн – Малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Хангай, говь хосолсон уулархаг хээрийн бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөх замаар тухайн бүс нутагтаа  хонины мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ноосны гарц, чанарыг дээшлүүлэхэд Сартуул үүлдрийн хонины генетик боломжийг бүрэн ашиглахад чиглүүлэх.

САРТУУЛ ҮҮЛДЭР
САРТУУЛ ҮҮЛДЭР