Хонь

АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ

АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ

Тархалт:

Төв, Сэлэнгэ, Дархан –Уул  аймгийн зарим сумдад цэврээр үржүүлж байсны зэрэгцээ  төвийн бүсийн нилээд сумдын хонинд сайжруулагчаар болон хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглаж иржээ. Төв аймгийн  Алтанбулаг суманд “Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонины цөм сүргийг үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ойт хээр болон тал хээрийн бүс нутгийн  бэлчээрийн мал маллагааны нөхцөлтэй Төв аймгийн Алтанбулаг суманд  1980-аад оноос эхлэн  мах-өөхний  чиглэлийн хурдан өсөлттэй Гиссар, Эдельбай болон Торгууд үүлдрүүдийг ашиглан нутгийн монгол хонины махан ашиг шимийг сайжруулах эрдэм шинжилгээ, үржил селекцийн ажлыг 20 шахам жил явуулсаны үр дүнд олон үүлдэр оролцсон эрлийзжүүлэгийн  аргаар мах – өөх - бүдүүн нооснû чиглэлийн ууцан сүүлт “Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонийг бий болгосон байна.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Алтанбулаг үржлийн хэсгийн хонины онцлог:

“Алтанбулаг үржлийн хэсэг”-ийн хонь нь монгол хонины адил жилийн турш бэлчээрийн маллагаанд байж, онд мэнд орж, үр төл ашиг шимээ өгдөг, бэлчээрээр таргалах, бордоо авах чадвар сайтай, түргэн өсөлттэй, ялангуяа өсвөр насандаа маш эрчимтэй өсдөг, товир том чиетэй, жин ихтэй, махан ашиг шим арвинтайгаараа онцлогтой. Алтанбулаг хонь салаалаагүй том ууцан сүүлтэй, ихэвчлэн улаан болон цайвар бор, хүрэн, хар  зүстэй, бүдүүн ноостой.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

58.0

76.0

1400

Төлгөн хуц

36.0

60.0

1200

Эм хонь

43.0

58.0

1300

Охин төлөг

33.0

50.0

1100

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХААҮ-ийн сайдын 1996 оны  9/70 дугаар тушаал.

Алтанбулаг үржлийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Я.Нямаа – МААЭШХ-ийн тэргүүлэх ажилтан, төрийн соёрхолт, доктор, малын эмч, Д.Бямбажав  -  МААЭШХ-ийн туслах ажилтан, малзүйч, Т.Доржготов - Төв аймгийн Алтанбулаг сумын малзүйч, Ш.Мягмарсүрэн  - Төв аймгийн Алтанбулаг сумын малзүйч, А.Цэрэн-Очир  -  Төв аймгийн Алтанбулаг сумын малын эмч, Н.Полоо   -  малзүйч, О.Пүрэвдорж  -   Төв аймгийн Алтанбулаг сумын малын  малчин.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Алтанбулаг үржлийн хэсгийн хонийг цэврээр нь аль ч бүс нутагт үржүүлж, түүний аж ахуй-биологийн ашигтай үндсэн шинж чанаруудыг алдагдуулахгүй бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан өсвөр хонины мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглах  зэргээр эдийн засгийн эргэлтэнд хурдацтай оруулж, үнэт генофондыг үнэлгээжүүлэн хамгаалах. 

АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ
АЛТАНБУЛАГ ҮРЖЛИЙН ХЭСЭГ