ХОТОНТ ҮРЖЛИЙН ХЭСЭГ
Тархалт:
Архангай аймгийн Хотонт, Төв аймгийн Баянцагаан сумдад дагнан үржүүлэхээс гадна Архангай аймгийн Хашаат, Төв аймгийн Алтанбулаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Сэргэлэн, Хөлөнбуйр, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан-Уул сумдад тусгай суурь сүрэг бүрдүүлэн үржүүлж иржээ. Хотонт үржлийн хэсгийн хонины цөм сүргийг Архангай аймгийн Хотонт суманд үржүүлдэг.
Бий болгосон үржил селекцийн арга:
Хонины илүү нуруу нугалам, хавирга үр төлдөө удамших зүй тогтолд үндэслэн өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх аргаар мах – өөх - бүдүүн ноосны чиглэлийн өөхөн сүүлт “Хотонт үржлийн хэсэг”-ийн хонийг бий болгожээ.
Ашиг шимийн үндсэн чиглэл:
Мах-өөх-бүдүүн ноосны
Хотонт үржлийн хэсгийн хонины онцлог:
Хотонт үржлийн хэсгийн хонины биологийн гол онцлог нь бэлчээрийн маллагааны жирийн нөхцөлд арчилгаа маллагаа, тэжээллэгийн ямар нэг нэмэгдэл зардал гаргахгүйгээр 3.8 – 5.0 кг амьдын жин, 7.3 – 13.8 ам дм арьсны талбай, 2.8 – 3.2 % махны гарц, 43 грамм ноосыг хонь бүрээс илүү үйлдвэрлэх чадамж бүхий 1-2 үе нугалам илүүтэйд оршино. Сүргийн дотор халзан, хар бор шар нүдэн, хар бор улаан толгойтой цагаан зүсмийн хонь зонхилох хувийг эзэлнэ.
Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:
Хонины нас, хүйс |
Амьдын жин / кг / |
Ноосны гарц / гр / |
|
Хавар /V сард / |
Намар /X сард / |
||
Бүдүүн хуц |
45.0 |
60.0 |
1500 |
Төлгөн хуц |
32.0 |
47.0 |
1300 |
Эм хонь |
38.0 |
50.0 |
1200 |
Охин төлөг |
28.0 |
42.0 |
1100 |
Үржлийн хэсгээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:
ХАА-н сайдын 1996 оны 9/70 дугаар тушаал.
Хотонт үржлийн хэсгийн хонины тодорхойлолтыг бичсэн:
Б.Минжигдорж - Доктор, профессор, гавъяат малзүйч, Х.Санжмятав - Доктор Ph , Малзүйч, Б.Цэдэв – Малзүйч, Ц.Түмэндэмбэрэл - Малзүйч
Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:
Манай орны аль ч бүс нутгийн хонинд илүү нугаламтай хонь 12.8 – 24.9%-иар тохиолдох тул өөр дотор нь сонгон үржүүлэхийн зэрэгцээ Хотонт үржлийн хэсгийн хонийг сайжруулагчаар ашиглаж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өргөн боломжтой.