Ямаа

Монгол ямаа

Монгол ямаа

Тархалт:

Монгол улсын нийт ямаан сүргийн  хувийг “Монгол үүлдэр”-ийн ямаа эзлэх бөгөөд бүх бүс нутагт жигд тархсан.

Бий болгосон үржил селекцийн арга:

      Ардын уламжлалт селекцийн арга

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/ ноолуур, мах сүүний хосолмол  

Монгол үүлдрийн ямааны онцлог:

            Монгол үүлдрийн ямааны гол онцлог нь Төв Азийн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрээр маллахад бүрэн зохилдсон ялангуяа говь, цөлөрхөг болон өндөр уулын бэлчээрийг чадамгай ашигладаг, биологи-аж ахуйн өвөрмөц онцлогтой. Монгол үүлдрийн ямаа 1,5 нас хүртэл эрчимтэй өсөж эхийн жингийн 73,8%-д хүрч, цаашид түүний өсөлт 4,5 нас хүртэл үргэлжилж нас гүйцсэн ямааны амьдын жингийн 97,4%-д хүрнэ. Монгол ямаа зун, намрын улиралд дээд зэргийн  тарга хүч авч, өвөл, хаварт намрын жингийнхээ 25-27%-ийг алдаж онд ордог. Нутгийн ямаа тус орны аль ч бүс нутагт янз бүрийн зүстэй байдаг. 1958 оноос хойш нутгийн ямааг гадаадын үүлдрүүдтэй эрлийзжүүлсний улмаас 30-аад жилийн дараа 60 гаруй хувь нь бараан зүстэй болсон боловч сүүлийн жилүүдэд шилмэл омгийн улаан ямааг үндсэн сайжруулагчаар эрчимтэй ашигласны дүнд монгол ямааны зүс өөрчлөгдөж, цайвар  ноолуурын үйлдвэрлэл нэмэгдэж байна.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

42.0

55.0

300

≥15.5

≤4,5

Борлон ухна

22.0

35.0

230

≥14.5

≤4.0

Бүдүүн эм ямаа

30.0

40.0

250

≥15.0

≤5.0

Охин борлон

20.0

30.0

220

≥14.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

            Хөдөө аж ахуй, хөнгөн,  хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны 8-р сарын 13-ны A/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

Н.Надмид Доктор /Ph.D/, малзүйч;  П.Санжид Доктор /Ph.D/;  Ц.Өлзийбаяр малзүйч;  Д.Дөнгө малзүйч;  Ц.Батнасан малзүйч;  А.Бакей Доктор /Ph.D/.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            Монгол үүлдэр, омгийн ямааг “өөр дотор нь” шилэн сонгож,  цэврээр үржүүлэх замаар түүний аж ахуй-биологийн ашигтай шинж чанарыг бататган, хөгжүүлэхэд анхаарах нь чухал. Үүний тулд гарал үүсэл, ашиг шим-үржлийн гойд чанартай ухныг илрүүлж, дээд зэргээр ашиглах замаар түүний сайн шинж чанарыг сүрэгт тархааж, батжуулах арга ажиллагааг тасралтгүй явуулах хэрэгтэй.  

Улсын хэмжээнд үржүүлж буй тоо:

2017 оны эхний байдлаар 25.6 сая толгой ямаа тоологдоод байна.

Монгол ямаа
Монгол ямаа
Монгол ямаа
Монгол ямаа