Ямаа

ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР

ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР

Тархалт:

            Өмнөговь аймгийн Булган, Сэврээ суманд Говь гурван сайхан үүлдрийн ямааны цөм сүргийг үржүүлж байна. Энэ үүлдрийн ямааг манай орны говь, өндөр уул, тал хээрийн  бүсэд хамаарах Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн зарим сумын нутгийн ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн сайжруулагчаар 1993 он  хүртэл эрчимтэй ашиглаж байв.

Бий болгосон үржил селекцийн арга:

            Нутгийн монгол ямааг Дон хавийн үүлдрийн ухнаар II үе хүртэл эрлийзжүүлж, түүнээс шаардлага хангасан ямааг шилэн сонгож, тохиромжтой хэвшлийн ямааг “өөр дотор нь” үржүүлж кашгор ноолуурын чиглэлийн Говь гурван сайхан үүлдрийн ямааг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Кашгор ноолуурын чиглэл.

Говь гурван сайхан үүлдрийн ямааны онцлог:

Говийн бүсийн бэлчээрийн маллагааны нөхцөлд зохицсон, Монгол үүлдрийн ямаатай харьцуулахад ноолуурын гарцаар 2-3 дахин их, ихэрлэлт өндөр, сүүлэг шинжээр давамгай бөгөөд наран хэлбэрийн эвэртэй ямаа сүргийн дотор зонхилно. Үндсэн зүс нь хар, харин ноолуур хялгасаа давж ургасан үед бор шарга, бор, сааралдуу зүстэй харагдана.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

42.0

58.0

600

≥19.0

9.0

Борлон ухна

20.0

35.0

350

≥16.0

7.0

Бүдүүн эм ямаа

28.0

39.0

450

≥18.0

8.0

Охин борлон

18.0

28.0

350

≥15.0

6.0

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуйн сайдын 1971 оны тушаал

Говь гурван сайхан үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

            Д.Цэрэнсоном Доктор /Ph.D/ малзүйч;  

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            Уул ямааны бие цогцсын хэвшил, үсэн бүрхүүл, амьдын жин, тэсвэрт чанар зэрэг аж ахуй–биологийн ашигтай шинжийн ялгаатай байдалд үндэслэн, сүргийн ноолуурын гарцыг нэмэгдүүлэхгүйгээр харин тохиромжтой хэмжээнд байлгаж, ноолуурын голч, жигдлэг чанар, өнгө зэрэг шинж чанарыг сайжруулах.

ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР
ГОВЬ ГУРВАН САЙХАН ҮҮЛДЭР