Ямаа

АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР

АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:

            "Алтайн улаан" үүлдрийн ямааны цөм сүргийг Ховд аймгийн Алтай суманд үржүүлж говь цөлийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Улаан ямааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  “өөр дотор нь” цэврээр сонгон үржүүлж,  нарийн цагаан цайвар ноолуур, мах-сүүний хосолмол ашиг шимийн чиглэл бүхий  ямааг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/ цагаан цайвар ноолуур, мах сүүний хосолмол

Алтайн улаан үүлдрийн ямааны онцлог:

            Алтайн улаан үүлдрийн ямаа нь “А” (ноолуурын), “В” (ноолуур-махны), “C”  (мах-ноолуурын) гэсэн хэвшлүүдтэй. Бусад үүлдэр, омгийн ямаатай харьцуулахад мөнгөн сортой сахлаг хялгастай, цайвар өнгийн нарийн ноолууртай. Зонхилон бор, хүрэн улаан зүстэй.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

50.0

64.0

550

≥15.5

≤5,5

Борлон ухна

23.0

35.0

380

≥14.5

≤5.0

Бүдүүн эм ямаа

38.0

48.0

420

≥15.0

≤5.0

Охин борлон

19.0

26.0

360

≥14.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/87 дугаар тушаал

Алтайн улаан үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

              Д.Алтангэрэл Доктор /Sc.D/, Проф;  Д.Батаа малзүйч; З.Тоня малын эмч; Ж.Ониудай малзүйч; Р.Цогтбаатар Доктор /Ph.D/, малзүйч; Х.Гантулга малзүйч; Д.Пүрэвдорж малын эмч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Урт ноолууртай, гарц ихтэй “А”, ноолуур, мах хосолсон “В” , бие томтой “С” хэвшлүүдийн  ашиг шимийг сайжруулж цэврээр үржүүлэхийн зэрэгцээ говь цөлийн бүсийн ямааны ноолуурын гарц, чанарыг сайжруулахад ашиглах 

АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР
АЛТАЙН УЛААН ҮҮЛДЭР