Ямаа

УУЛЫН БОР ҮҮЛДЭР

УУЛЫН БОР ҮҮЛДЭР

Тархалт:

            Уулын бор үүлдрийн ямааны цөм сүргийг Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд үржүүлж, Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумдын ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

            Нутгийн монгол ямаан дотроос биеэр том, ноолуурын гарц ихтэй, зөвхөн хар зүстэйг шилэн сонгож түүнийг Горно-Алтай үүлдрийн ухнаар II үе хүртэл эрлийзжүүлж, тохиромжтой хэвшлийн ямааг “өөр дотор нь” үржүүлэх замаар кашгор ноолуурын чиглэлийн Уулын бор үүлдрийн ямааг гарган авчээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

            Кашгор ноолуурын чиглэл.

Уулын бор үүлдрийн ямааны онцлог:

            Монгол Алтайн нурууны байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицсон, Монгол үүлдрийн ямаатай харьцуулахад бие томтой, ноолуурын гарцаар 2-3 дахин их, ихэрлэлт өндөр, сүүлэг шинжээр давамгай бөгөөд бүх ямааны 98-99% нь эвэртэй, 30 гаруй хувь нь жижиг цагаан сартай. Үндсэн зүс нь хар саарал, бор саарал.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

43.0

55.0

700

≥19.0

9.0

Борлон ухна

20.0

30.0

400

≥16.0

7.0

Бүдүүн эм ямаа

29.0

42.0

600

≥18.0

8.0

Охин борлон

19.0

37.0

350

≥15.5

6.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдын 1991 оны А/23 дугаар тушаал

Уулын бор үүлдрийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

М.Жумагали малзүйч; Х.Өмирзах малзүйч; М.Аскар малзүйч;  Н.Бадила малзүйч;

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            Сүргийн ноолуурын гарцыг нэмэгдүүлэхгүйгээр харин тохиромжтой хэмжээнд байлгаж, ноолуурын голч, жигдлэг чанар, өнгө зэрэг шинж чанарыг сайжруулах.

УУЛЫН БОР ҮҮЛДЭР
УУЛЫН БОР ҮҮЛДЭР