Үхэр

ДОРНОД МОНГОЛЫН УЛААН ҮҮЛДЭР

ДОРНОД МОНГОЛЫН УЛААН ҮҮЛДЭР

Тархалт:

Дорнод Монголын улаан үхрийг Дорнод аймгийн Халх гол, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд цэврээр үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Дорнод, Сүхбаатар аймгийн үхэр сүргийн дотор ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон махны хэв шинж хадгалсан үхрийг шинжлэх ухааны үндэслэлтэй өөр дотор нь сонгон үржүүлж,  Дорнод Монголын улаан үхрийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Махны

Дорнод талын махны хэвшлийн үхрийн онцлог:

Дорнод Монголын улаан үхэр нь жилийн турш бэлчээрийн маллагаанд Монгол үүлдрийн үхэртэй ижил нөхцөлд маллагдаж байгаа боловч 18 сартай охин бяруу 263 кг, нэмрийн гунж 307 кг, дөнж 355 кг жин татаж байгаа нь нутгийн үхрийн дундаж үзүүлэлтээс 50-60 кг-аар илүү байна. Зүс нь хар улаан ихэвчлэн мухар байдаг онцлогтой.

Ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Амьдын жин, кг

Сүүлэг чанар

Саам, л

Тослог, %

Бух

500-550

-

-

Үнээ

350-380

300-400

3.8-5.2

Дорнод талын махны хэвшлийн үхрийн тодорхойлолт бичсэн:

С.Дугаржав Доктор /Ph.D/; Д.Лхагвасүрэн малзүйч;  П.Авираа малзүйч; Д.Алтангэрэл Доктор / Ph.D/ Проф; Д.Айлтгүй малзүйч; Д.Чулуунбаатар ХААХХҮЯамны мэргэжилтэн, малзүйч; С.Эрдэнэчимэг ЭШ-ний ажилтан, малзүйчМалзүйч: Ц.Чимэдцэрэн, Ж.Бор, Д.Дорж-Очир, Ж.Дамдинжав

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Дорнод талын махны хэвшлийн үхрийн ашиг шимийн үнэт чанарыг бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөн цэврээр үржүүлэхийн зэрэгцээ нутгийн Монгол үүлдрийн үхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах

ДОРНОД МОНГОЛЫН УЛААН ҮҮЛДЭР
ДОРНОД МОНГОЛЫН УЛААН ҮҮЛДЭР