Үхэр

МОНГОЛ САРЛАГ

МОНГОЛ САРЛАГ

Тархалт:

Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын өндөр уулархаг нутагт Монгол үүлдрийн сарлагийг цэврээр үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Сүү-мах-уналга-эдэлгээ-ноос.

Монгол үүлдрийн сарлагийн онцлог:

Сарлагийн биологийн онцлог нь өндөр уулын байгаль, цаг уурын эрс тэс, хатуу ширүүн нөхцөлд гайхалтай идээшин зохицсон, байгалийн бартаа, хад асгатай ямар ч нөхцөлд чөлөөтэй хурдан, шалмаг явж сийрэг, тачир өвс ургамлаар хооллох чадвартай.

Сарлагийн бүх бие сахлаг урт үсэн бүрхэвчтэй, ялангуяа хаа, гуя, гэдэс хэвлий дагуу урт сахлаг савгатай, өтгөн урт сүүлтэй, хөлсний булчирхай цөөн бөгөөд нарийхан учир биеийн гадаргуугаас дулаан алдах нь бага, хүйтэн сэрүүн нөхцөлд зохицсон онцлогтой.

Ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Амьдын жин, кг

Сүүлэг чанар

Саам, л

Тослог, %

Бух

400-450

-

-

Үнээ

270-280

280-320

7.2-12

 

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн сарлагийн тодорхойлолт бичсэн:

Т.Бат-Эрдэнэ Доктор /Sc.D/; Д.Доёддорж малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Монгол үүлдрийн сарлагийг цэврээр үржүүлэхийн зэрэгцээ сүү, хөөвөр, ноосны гарц чанарыг сайжруулах, хязгаарлагдмал хүрээнд хайнагжуулах чиглэл баримтална.

МОНГОЛ САРЛАГ
МОНГОЛ САРЛАГ