Үхэр

СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР

СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР

Тархалт:

Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Алтанбулаг сумдад Сэлэнгэ үүлдрийн үхрийг цэврээр нь үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Казакын цагаан толгойт үүлдрээр монгол үхрийг 2-3 дахь үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн үхрийг шилэн сонгож “өөр дотор” нь үржүүлэн махны чиглэлийн “Сэлэнгэ” үүлдрийн үхрийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Махны

Сэлэнгэ үүлдрийн үхрийн онцлог:

Монгол үүлдрийн үхрийн тэсвэрт чанар, бэлчээр ашиглах чадварыг болон Казахын цагаан толгойт үүлдрийн үхрийн биеийн жин, өсөлтийн давуу байдалтай хослуулан удамшуулж чадсан давуу талтай. Сэлэнгэ үүлдрийн үхэр махны хэвшлийг бүрэн хадгалсан, гуя хонгоны махны дүүргэлт сайн, булчин махны хөгжил жигд, цээж бөгс тэнцүү, нядлагын гарц, жингээр махны төрөлжсөн үүлдэртэй ойролцоо, сүүлэг шинжээрээ эхлээр бойжиж байгаа тугалын өсөлтийн эрчмийг бүрэн хангаж чаддаг. Тугал нь 25-30 кг жинтэй төрөх бөгөөд эхлээр бойжуулж, эхээс ялгах үед эр нь 265-330 кг, охин нь 240-280 кг жинтэй байна. Зүсний хувьд их бие нь хүрэн улаан, улаан, ягаан, дух, омруу, хээлүүр, шилбэ, сүүлний үзүүр цагаан, хамрын толио цайвар бор.

Ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Амьдын жин, кг

Сүүлэг чанар

Саам, л

Тослог, %

Бух

625-700

-

-

Үнээ

430-480

1200-1800

3.8-4.2

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуйн сайдын 1984 оны 287 дугаар тушаал

Сэлэнгэ үүлдрийн үхрийн тодорхойлолт бичсэн:

            Р.Жавзмаа ХААИС-ийн багш Доктор /Ph.D/ Проф;  О.Мэдэхгүй малзүйч;  П.Балгансүрэн малзүйч; Л.Дамдиндорж малзүйч;  Ө.Сүхбаатар  малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Сэлэнгэ үүлдрийн үхрийн ашиг шимийн үнэт чанарыг бататган сайжруулж, тархалтын хүрээг өргөтгөн цэврээр үржүүлэхийн зэрэгцээ нутгийн Монгол үүлдрийн үхрийн махан ашиг шимийг нэмэгдүүлэхэд сайжруулагчаар ашиглах.

СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР
СЭЛЭНГЭ ҮҮЛДЭР