Адуу

ТЭС ҮҮЛДЭР

ТЭС ҮҮЛДЭР

Тархалт:

Монгол орны баруун хойт хэсэг Тэсийн голын сав газраар буюу Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Завхан аймгийн Баянтэс сумдад Тэс үүлдрийн адууны цөм сүргийг үржүүлж  Увс, Хөвсгөл, Ховд аймгийн хил залгаа сумдад сайжруулагчаар ашиглаж байна. 

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын селекцийн үр дүнд бий болсон адуун сүрэгт шилэн сонголт, тохируулан сонголт хийж, удам дагуулан үржүүлж бий болгосон. 1960 оноос үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж эхэлснээр дараах генолог удам бий болжээ.

Тэс адууны удам

Чиглэл

1

Таван тэс-говь

Хурд, уналга, махны

2

Гандан жас

Уналга, эдэлгээ

3

Хотгойд

Уналга, махны

4

Мянгад

Уналга, мах, хурдны

5

Хайнаг

Уналга, хурдны

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ашиг шимийн үндсэн чиглэл:

            Уналга-эдэлгээ-хурдны

Тэс үүлдрийн адууны онцлог:

Тэс адуу нь Тэсийн голын сав газрын байгаль орчны нөхцөлд тухайлбал өвөл цас их унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг, зун нь халуун, элсэрхэг зөөлөн хөрстэй нутагт сайн зохицсон бие томтой, том далбагар туурайтай. Тэс адуу нь уналга-мах, мах-уналгын хэвшилтэй. Үндсэн зүс нь улаан хээр, хээр, бор, хул, зээрд юм.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Адууны нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Биеийн хэмжээ, см

Сэрвээний өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Хоногийн саам, л

Азарга

360-450

130-135

163-170

138-140

18-20

-

Гүү

320-360

128-133

160-168

133-138

16-18

3.2-4.0

ТЭС ҮҮЛДЭР
ТЭС ҮҮЛДЭР