Адуу

ГАЛШАР ҮҮЛДЭР

ГАЛШАР ҮҮЛДЭР

Тархалт:

Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг, Дархан, Баянмөнх сумдад Галшар үүлдрийн адууны цөм сүргийг үржүүлж байна. Сайжруулагчаар Хэнтий аймгийн бүх сумд, Төв аймгийн Баянцагаан, Баянжаргалан, Баян, Дорноговь аймгийн Иххэт, Дэлгэрэх, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Уулбаян сумдад ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Цэвэр үржүүлгийн аргаар өөр дотор нь сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Уналга-эдэлгээ-хурдны

Галшар үүлдрийн адууны онцлог:

Галшар үүлдрийн  адуу нь тал хээрийн бүс нутагт гойд зохицсон бөгөөд хурдан удам, угшлын адууны бие бялдар, галбир хийцтэй юм. Тухайлбал: бие жижгэвтэр, нарийхан, толгой хөнгөн, хараа хурц, чих том биш босоо, хөлийн шөрмөс тод бүдүүн, туурай нь бат бэх зэрэг галбирын онцгой шинжүүдтэй. Галшар үүлдрийн адуунд хурдлах чадвар, бие галбирын онцлогтой 9 удмыг үндсэн сайжруулагчаар ашиглаж байна. Зонхилох зүс хул хонгор, шарга.

Галшар үүлдрийн адууны удам:

  1. Тонж
  2. Бөгөн
  3. Дагмид
  4. Зандан буурал
  5. Норов
  6. Оонон хар
  7. Идэр хээр
  8. Шилбэ хар
  9. Элбэг хээр

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Адууны нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Биеийн хэмжээ, см

Сэрвээний өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Азарга

357.8 ±5.6

135.8±0.4

160.5 ±0.8

142.3 ±0.7

18.2 ±0.2

Гүү

339.0±3.0

134.0 ±0.3

157.2 ±0.5

141.5 ±0.4

17.4 ±0.1

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/86 дугаар тушаал

Галшар үүлдрийн адууны тодорхойлолт бичсэн:

Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав; Т.Сайполда Доктор /Ph.D/ малзүйч; Б.Төрмөнх малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Уналга эдэлгээ, хурдны болон спортын чиглэлээр цэвэр үржүүлгийн аргаар болон хязгаарлагдмал хүрээнд хурдны чиглэлээр дагнан үржүүлж болно.

ГАЛШАР ҮҮЛДЭР
ГАЛШАР ҮҮЛДЭР
ГАЛШАР ҮҮЛДЭР