Адуу

Монгол адуу

Монгол адуу

Тархалт:

Манай улсын бүх нутагт харьцангуй жигд тархсан, хангайн бүсэд 35.0%, баруун бүсэд 19.0%, төвийн бүсэд 23.0%, зүүн бүсэд 22%, Улаанбаатарт 1.0% тус тус байршиж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

            Уналга-эдэлгээ

Монгол үүлдрийн адууны онцлог:

Монгол адуу нь нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд уналга эдэлгээнд ашиглахад тохирсон, эх газрын эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй. Алсын аян замыг туулах тэсвэр хатуужил сайтай, уналгын морь хоногт 70-80 км зам туулдаг. Монгол адуу нь бие жижигтэй ч уналга эдэлгээний чадавхи гойд сайн, холын замд эцэж цуцахдаа бага, өл хоол даах тэсвэр тэвчээр онцгой, ус унд, өвс тэжээл, уяа сойлго нь тохирсон үедээ хоногт 200 гаруй км зам туулах чадвартай. Нуруу ачаа 120-130 кг-ийг даадаг.

Монгол адуу өвөл хаврын улиралд амьдын жингийнхээ 20-25 хувийг алдаж онд ордог боловч алдсан жингээ зун-намрын улиралд бэлчээрээс бүрэн нөхөж чаддаг онцлогтой. Зүс нь гол төлөв бараан /хээр, хар, хүрэн, зээрд, хул/ байдаг. Нийт адуун сүргийн 60 гаруй хувийг дээрхи зүсний адуу эзэлдэг.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Адууны нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Биеийн хэмжээ, см

Сэрвээний өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Хоногийн саам, л

Азарга

315-400

120-137

156-172

130-142

17-20

-

Гүү

280-380

117-134

146-165

125-139

15-18

1.8-4.5

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны  А/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн адууны тодорхойлолт бичсэн:

Д.Самданжамц ХААХХҮЯ-ны МААУГазрын дарга, Ерөнхий малзүйчд;  Б.Биньеэ МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч;  Б.Хөххүү, Б.Шомбодон Доктор /Ph.D/ МААЭШХ-гийн ЭШ-ний ажилтан, малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Уналга-эдэлгээ, мах, сүү, хурдны болон спортын чиглэлээр цэвэр үржүүлгийн аргаар болон хязгаарлагдмал хүрээнд хурдны, махны чиглэлээр сайжруулж болно.

Улсын хэмжээнд үржүүлж буй тоо:

2017 оны эхний байдлаар Монгол үүлдрийн  3,5 сая адуу тоологдсон байна.

Монгол адуу
Монгол адуу
Монгол адуу
Монгол адуу
Монгол адуу