Тэмээ

МОНГОЛ ҮҮЛДЭР

МОНГОЛ ҮҮЛДЭР

Тархалт:

Манай орны нутаг дэвсгэрийн 41.7 хувийг эзлэх цөл, цөлөрхөг бүс нутаг Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад улсын бүх тэмээний 60 гаруй хувь, Их нууруудын хотгорт 19.9 орчим хувь, Дорнодын талд 7 орчим хувь, уулын ба ойт хээрийн бүс нутагт орших аймгуудад 5.2 хувь нь тус тус байршиж  өсгөн үржүүлж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Уналга, эдэлгээ – мах, ноос, сүү

Монгол үүлдрийн тэмээний онцлог:

Монгол үүлдрийн тэмээ нь булчинлаг хөдөлгөөн сайтай, сэрвээ урт өргөн, цээж хэнхдэг гүн өргөн, их бие урт, бөх өндөр уужим зайтай, хавирга матаас сайтай, ууц хондлой ялимгүй унжуу, хөл мөч шулуун чийрэг, ул таваг хумсны хэлбэр зөв, сайрууд сайн хөгжсөн зэрэг галбирын онцлогтой. Монгол үүлдрийн тэмээ нь зүтгэх хүчний чадвар, тэсвэр хатуужил сайтай ердийн тээврийн гол мал юм. Монгол тэмээ нь нуруу ачихад 200-240кг, тэргэн хөллөгөөнд 400-600кг ачаатайгаар хоногт 30-40км, цагт 4-5км аялж чаддаг байна.

Тэмээний арьс нь хөлсний булчирхай цөөнтэй тул хөлсөөр ус алдах нь бага мөн биедээ их хэмжээний /80-100кг/ өөх хуримтлуулдаг зэрэг нь олон хоног өл даах чадамжтай.

Зонхилох зүс хүрэн, улаан,  бор бөгөөд тэмээн сүргийн 70 хувийг бараан зүс эзэлдэг нь говийн экологийн нөхцөлд зохицсон шинж юм.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Ноосны гарц, гр

Биеийн хэмжээ, см

Бөх хоорондын  өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Буур

596.0

7100

170.1

241.2

148.3

22.6

Ингэ

528.2

4950

166.4

224.7

147.6

19.8

Үүлдэрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал

Монгол үүлдрийн тэмээний тодорхойлолт бичсэн:

Р.Индра Доктор /Ph.D. Prof/ малзүйч; Б.Лувсан Доктор /Ph.D/ малзүйч; Д.Цэвээнжав малзүйч; Н.Бийчээ, Т.Балдан Говийн бэлчээрийн бүсийн МААЭШХ-ийн ажилтан, малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Монгол үүлдрийн тэмээг сүү, ноос, уналга – эдэлгээ, спортын  чиглэлээр зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шилэн сонгож, үржлийн ажлыг ашиг шимийн тодорхой чиглэлүүдээр төрөлжүүлж явуулах замаар удамзүйн нөөцийг хамгаалан арвижуулах.

МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР
МОНГОЛ ҮҮЛДЭР