Тэмээ

ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН

ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН

Тархалт:

      Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга, Халиун сумдад “Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлдэг.

Бий болгосон үржил селекцийн арга:

Говь-Алтай аймгийн Төгрөг, Шарга сумын нөхцөлд ардын селекцийн үр дүнд бий болсон ноосны хэвшийн  тэмээн сүрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй шилэн сонгож, өөр дотор нь удам дагуулан үржүүлж бий болгосон.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Ноос, сүү - уналга эдэлгээ.

Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээний онцлог:

          Төхөм Тунгалагийн Хүрэн тэмээний гол онцлог нь хоолой, шилнээс гадна хүзүүний хоёр талаар давхар зогдортой байдаг. Чиглэлтэй шилэн сонголтын нөлөөгөөр тэмээний бие бялдар, хэв маяг сайжирч,  биеийн хэсгүүдэд  /их бие, хонго, ташаа, гуя, борви/  харьцангуй жигд ургасан урт, өтгөн ноостой.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Ноосны гарц, гр

Биеийн хэмжээ, см

Бөх хоорондын  өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Буур

625

12726

180.3

255.0

148.0

24.9

Ингэ

497

6100

172.0

240.0

142.0

20.0

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/96 дугаар тушаал

Төхөм тунгалагийн хүрэн үүлдрийн тэмээний тодорхойлолт бичсэн:

Ш.Пүрэврагчаа Доктор /Ph.D/ малзүйч;  Р.Буяндай малзүйч;  С.Чулуунбат малзүйч; Х.Төрбат малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Төхөм Тунгалагийн Хүрэн үүлдрийн тэмээний биологи - аж ахуйн ашигтай шинж чанаруудыг бататган сайжруулж, цэврээр үржүүлэхийн зэрэгцээ ноосон ашиг шимийн чиглэлээр тэмээг өсгөн үржүүлэхэд сайжруулагчаар ашиглах  чиглэлийг баримтална.

ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН
ТӨХӨМ ТУНГАЛАГИЙН ХҮРЭН