Тэмээ

ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР

ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР

Тархалт:

Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Булган, Цогт-Овоо сумдад Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний цөм сүргийг үржүүлж, говийн бүсийн аймгуудын тэмээн сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.  

Бий болгосон үржил селекцийн арга:                                                                     

Ардын уламжлалт болон шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Ноос- сүү-мах-уналга эдэлгээ.

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний онцлог:

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээ нь махан ашиг шимээр давуу бөгөөд харьцангуй чацархаг, чийрэг нягт бие бялдартай, галбир бие цогцосын хувьд уналганд илүү тохиромжтой. Мөн харьцангуй нарийн ноостойн зэрэгцээ бусад үүлдрийн тэмээнээс сүүний гарц нь илүү. Энэ үүлдрийн тэмээний 72.2 хувь нь хүрэн, 6.9 хувь нь улаан, 10.4-5.2 хувь нь бор, хар, хөх зүсмийн тэмээ эзэлдэг.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Ноосны гарц, гр

Биеийн хэмжээ, см

Бөх хоорондын  өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Буур

596

9650

170.1

247.2

148.3

23.6

Ингэ

480

6030

167.4

226.1

142.2

19.0

Үүлдрээр баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны  А/07 дугаар тушаал

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний тодорхойлолт бичсэн:

            Б.Лувсан Доктор /Ph.D/ малзүйч;  Т.Балдан Доктор /Ph.D/ МУ-ын зөвлөх малзүйч; Н.Бийчээ Доктор /Ph.D/; Ц.Доржпалам малзүйч.

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

Ханын хэцийн хүрэн үүлдрийн тэмээний биологи, аж ахуйн ашигтай шинж чанарыг бататган сайжруулж цэврээр үржүүлэхийн зэрэгцээ  говийн бүсийн аймгуудын тэмээн сүрэгт сайжруулагчаар ашиглах.  

ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР
ХАНЫН ХЭЦИЙН ХҮРЭН ҮҮЛДЭР