Улс төр

“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн боллоо

“Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөгөөн боллоо

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий дэд зөвлөлөөс санаачлан “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөнийг Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн ИТХ-ын дарга, прокурор, цагдаа, мэргэжлийн хяналт, сумдын ИТХ-ын дарга, хэсгийн төлөөлөгч, багийн Засаг дарга зэрэг 120 орчим албаны хүн оролцлоо.

Баруун гар талаас хоёр дахь нь, ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн

 

Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн оролцож, мал аж ахуйн салбарт шинээр батлагдан хэрэгжиж буй “Малын генетик нөөцийн тухай” болон “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Мал сүргийг бүртгэлжүүлэх, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, бод малыг им, тамгын сүлжээнд хамруулах ажилд Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн ИТХ, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран ажиллаж, хил орчмын сумдын малыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр бүртгэлжүүлэх, нэгдсэн санд оруулах ажлыг ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлэх санал гаргаж, зөвлөгөөнөөс гарах зөвлөмжид тусгуулан, хэрэгжилтийг зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.