ХХААХҮ Салбар

Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцно

Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 дугаар тушаалаар Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлал батлагдлаа. Уг аргачлалыг тариалангийн үйлдвэрлэлийн хугацаанд газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тогтооход ашиглана. Ингээд аргачлалыг бүрэн эхээр нь хүргэе. 

ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙД МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАН ОРСНЫ УЛМААС ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү аргачлалыг тариалангийн үйлдвэрлэлийн хугацаанд газрын нэгдмэл санд бүртгэгдсэн тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тогтооход ашиглана.

1.2. Энэхүү аргачлалд тайлбарласнаас бусад нэр томьёог Тариалангийн тухай хууль, Иргэний  хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актад заасан утгаар ойлгоно.

Хоёр. Хохирол тооцох аргачлал

2.1. Таримлын төрөл, ургамал ургалтын хугацаанаас хамаарч учирсан хохирлыг дараахь ангиллаар ялгаатай тооцно:

2.1.1. уриншийн талбайд учирсан хохирол;

2.1.2. хавар тариалалт эхэлснээс намрын ургацын баланс тогтоох хүртэл хугацаанд учирсан хохирол;

2.1.3. ургацын баланс гарснаас хураалт хүртэл хугацаанд учирсан хохирол;

2.1.4. жимс жимсгэний талбайд  учирсан хохирол.

2.2. Хохирол учирсан тариалангийн талбайн нийт хэмжээг мал, тэжээвэр амьтан идсэн болон мал, амьтан талхалсан (орсон, гарсан, хэвтсэн) талбайн нийлбэрээр  S=(S1+S2)/10000 аргачлалаар тогтооно.

S –хохирол учирсан талбайн нийт хэмжээ \га\

S1- мал идсэн талбайн хэмжээ \м2\

S2- мал талхалсан талбайн хэмжээ \м2\

 2.3. Уриншийн талбайд учирсан хохирлыг тооцохдоо механик болон химийн уриншийг хамруулж  W=(S*M*Z)+Kаргачлалаар тооцно.

W-Хохирлын хэмжээ \төгрөг\

S- Хохирол учирсан талбайн нийт хэмжээ \га\

M-Тухайн талбайд уринш боловсруулах үед гарсан нэг га-ийн зардал \төгрөг\

Z-Химийн уринш хийсэн тохиолдолд шилжүүлэх итгэлцүүр /1,5 /

K-Банкны хадгаламжийн дундаж хүү \сарын-1.2 хувь\

t-хугацаа

K=(S*M*Z)*1.2/100*t

2.4. Үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд хавар тариалалт эхэлснээс намар ургацын баланс тогтоох хүртэлх (5 дугаар  сарын 01-ний өдрөөс 8 сарын 24 өдрийг хүртэл) хугацаанд учруулсан хохирлыг

D1=(S x Y x P) + ((S x Y x P) x (F + E + V +G + N)) аргачлалаар тооцно.

   D1- Бодит хохирлын хэмжээ/ төгрөг/

   S - Хохирол учирсан талбайн нийт хэмжээ \га\

   Y-Тухайн тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн сүүлийн 3 жилийн

    1 га-ийн дундаж ургац \кг\

   P-Сүүлийн 3 жилийн 1 кг-ийн зах зээлийн дундаж үнэ \төгрөг\

   F-Бордоо хэрэглэсэн үед шилжүүлэх итгэлцүүр

   E-Супер элит, элит үр тариалсан үед шилжүүлэх итгэлцүүр

   V-Ургамал хамгааллын бодис хэрэглэсний дараа шилжүүлэх итгэлцүүр

   G-Хашаатай талбайд мал орсон үед шилжүүлэх итгэлцүүр

   N-Усалгаатай талбайд мал орсон үед шилжүүлэх итгэлцүүр

2.5. Энэхүү аргачлалын 2.4-т заасан хохирол тогтоох талбайд супер элит, элит үр, бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн бол эрчимжүүлэлтийн төрлөөс хамааруулан дараахь байдлаар итгэлцүүрийг хэрэглэнэ:

Хүснэгт 1.

Төрөл

ХАА-н орц хэрэглэсэн үед шилжүүлэх итгэлцүүр

Супер элит, элит үр \E\

0.4 буюу 40 хувь

Бордоо \F\

0.3 буюу 30 хувь

Ургамал хамгааллын бодис \V\

0.2 буюу 20 хувь

Хашаалсан талбайд орсон үед \G\

0.2 буюу 20 хувь

Усалгаатай талбайд орсон үед \N\

1.0 буюу 100 хувь

 

2.6. Үр тариа, төмс, хүнсний ногооны талбайд ургацын баланс гарснаас хураалт дуусах (8 дугаар  сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл) хугацаанд учруулсан хохирлыг D2=(S x Y x P )+К аргачлалаар тооцно.

   D2- Бодит хохирлын хэмжээ/ төгрөг/

   S-Нийт мал орсон талбайн хэмжээ \га\

   Y-Тухайн талбайн нэг га-ийн ургац, (балансийн ургац) \кг\

   P-Тухайн таримлын нэг кг-ийн зах зээлийн дундаж үнэ \төгрөг\

   К- Банкны хадгаламжийн дундаж хүү \сарын-1.2 хувь\

   t-хугацаа

K=(S*Y*P)*1.2/100*t

2.7. Жимс, жимсгэний талбайд учирсан хохирлыг 1 бутнаас авах ургацын хэмжээ болон зах зээлийн нэгж бүтээгдэхүүний үнэ, тухайн бүтээгдэхүүнд оруулсан хөрөнгө оруулалтаас хамааран нэг бутанд ноогдох нөхөн төлбөрийн хэмжээг дараахь байдлаар тооцно:

2.7.1.жимс, жимсгэний мод, бут нь 0-5 настай талбайн хувьд:

O1 =[(H x P)+(( H x P)*( F + Q + E))]+K1

2.7.2. жимс, жимсгэний мод, бут нь 5 дээш жилийн настай талбайн хувьд:

O= [(H x P)+(( H x P)*( F + Q + E))] / 2+K2

   O-Бодит хохирол \төгрөг\

   H-Нэг бутнаас авах ургац\кг\

   P-Тухайн жимсний нэг кг-ийн зах зээлийн үнэ \төгрөг\

   F-Эрдэс бордоогоор бордсон үед шилжүүлэх итгэлцүүр

   Q-Хашаатай үед шилжүүлэх итгэлцүүр

   E-Усалгаатай талбайд шилжүүлэх итгэлцүүр

   K- Банкны хадгаламжийн дундаж хүү \сарын-1.2 хувь\

   t-Тариалснаас хойш хохирол учирах хугацаа \сар\

K1= [(H x P)+(( H x P)*( F + Q + E))]*1.2/100*t

 K2= [(H x P)+(( H x P)*( F + Q + E))] *1.2/100*t2

2.8. Жимс, жимсгэний талбайд учирсан хохирлыг тооцох үед нэг бутнаас авах ургацын хэмжээг /Н/ тухайн бутны наснаас үл хамаарч дараахь хэмжээгээр тооцно:

Хүснэгт 2.

 

Жимс, жимсгэнийн нэр төрөл

Нэг бутнаас авах ургац / H.кг /

1

Алим, давжаа алим, өрөл

10

2

Чавга

12

3

Интоор, тоор, мойл

4

4

Үхэр нүд, тошлой, нохой хошуу

4

5

Нэрс, хад

3

6

Гүзээлзгэнэ

1.5

7

Чацаргана

10

8

Бусад

8

2.9. Жимс, жимсгэний талбайд учирсан бодит хохирлыг тогтоох итгэлцүүрийг /F, Q, Е/ дараахь хэмжээгээр тодорхойлно:

Хүснэгт 3.

 

ХАА-н орцууд

ХАА-н орц хэрэглэсэн үед шилжүүлэх итгэлцүүр

Эрдэс бордоо \ F \

0.3 буюу 30 хувь

Хашаалсан талбайд орсон үед \ Q \

0.5 буюу 50 хувь

Усалгаатай талбайд орсон үед \ Е \

2 буюу 200 хувь

 

 

 

 

 

 

 

 

2.10. Жимс, жимсгэний мод, бутны талбайд учирсан нийт хохирлыг жимс, жимсгэний төрөл, насжилт, ирээдүйн эдийн засгийн үр өгөөжөөс хамааран дараахь байдлаар тооцно:

2.10.1.жимс, жимсгэний мод, бут нь 0-5 настай талбайн хувьд:

D3=O1*n

2.10.2.жимс, жимсгэний мод, бут нь 5 дээш жилийн настай талбайн хувьд:

D4=O2*n

n-хохирол учирсан нийт бутны тоо

Гурав. Хохирол тооцох ажиллагаа

3.1. Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх) хэрэгжүүлнэ.

3.2. Ажлын хэсэг нь орон тооны бус байх бөгөөд сумын газар тариалангийн мэргэжилтэн, татварын улсын байцаагч, газрын даамал, багийн Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчийг оролцуулсан бүрэлдэхүүнтэй байна. Ажлын хэсгийн ахлагчийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар сонгоно.

3.3. Ажлын хэсэг нь хохирол тооцох ажиллагааг хохирогч, эсхүл хохирол учруулсан этгээдийн (цаашид “талууд” гэх) хүсэлтийг үндэслэн гүйцэтгэнэ.

3.4. Ажлын хэсэг нь талуудын хохирол тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсан даруй төлөөлөл томилж ажиллууна.

3.5. Ажлын хэсгийн төлөөлөл нь хохирол учирсан талбайн хэмжээ, талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт (үр, бордоо, усалгаа, хашаа, ургамал хамгааллын бодис) зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж, баримтжуулалт хийнэ.

3.6. Ажлын хэсэг нь хохирол тооцоход шаардлагатай баримт, мэдээллийг холбогдох хууль, журамд заасны дагуу хүн, хуулийн этгээдээс гаргуулан авч болно.

3.7. Ажлын хэсэг энэ аргачлалын 3.4-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан дүгнэлт гаргана. Дүгнэлтийг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэх бөгөөд Ажлын хэсгийн ахлагч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр  болно.

3.8. Дүгнэлтийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдөрт багтаан Ажлын хэсгийн ахлагч  талуудад  танилцуулна. 

3.9. Ажлын хэсгийн дүгнэлтэд газрын гэрээ, талбайн кадастрийн зураг, тэмдэглэгээний болон талбайн түүх хөтөлсөн дэвтрийн хуулбараас гадна хохирлын ангиллаас хамаарч дараахь баримтыг хавсаргана:

3.9.1. супер элит болон элит үр, бордоо, ургамал хамгааллын бодис хэрэглэсэн бол худалдан авсан гэрээ, санхүүгийн баримтын хуулбар;

3.9.2. орон нутгийн дундаж ургацыг тодорхойлсон Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт;

3.9.3. тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авсан улаан буудайн үнийн тодорхойлолт;

3.9.4. гэрэл зураг, зураглал, дуу-дүрсний бичлэг зэргээр хохирол учирсныг баримтжуулсан бусад баримт.

Дөрөв. Бусад

4.1. Хохирол тооцохтой холбоотой гарсан шууд зардлыг хохирол учруулсан этгээдээр нөхөн төлүүлнэ. Энэхүү зардалд Ажлын хэсгийн гишүүдийн цалин хөлс, урамшуулал хамаарахгүй. 

4.2. Ажлын хэсгийн дүгнэлтийг талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй.

4.3. Энэхүү аргачлалд заасныг зөрчсөн Ажлын хэсгийн гишүүнд холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэлүүд (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.