Нийгэм

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДВАРЖУУЛАХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА

НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ЧАДВАРЖУУЛАХ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Юнитериа хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл” - ийн  4 дэх удаагийн хурлыг амжилттай зохион байгууллаа.  

Тус хуралд ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Д.Энхбат, ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, мөн газрын Ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа  болон Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэвид Спрул, Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч  Э. Сүндэр, Ноос, ноолуурын 62 үйлдвэр, Монгол Солонгосын мэргэжлийн сургууль, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоод оролцлоо.

Ноос, ноолуурын салбарт тулгамдсан асуудлын нэг бол “хүний нөөцийг чадавхжуулах” юм. Энэ хүрээнд өнөөдөр  холбогдох яамд, ноосны болон ноолуурын холбоод, их дээд, мэргэжлийн сургуулиуд, судалгааны байгууллага,  олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулж, талууд  мэдээлэл солилцон цаашид  хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлаа төлөвлөлөө.

Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг бүхий талуудын дунд асуулт, хариулт явуулан өөр өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон нь хурлын үр дүн байлаа.

Мөн эдийн засгийн хямралаас гарах нэг боломж нь олон улсын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тэгш байдлыг ханган ажилласнаар төсвийн хөрөнгийг хэмнэх боломжийг Канадын Юнитериа хөтөлбөрийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр харуулсан хурал болсныг ХХААХҮЯам онцлон  мэдээлж байна.

Сэтгэгдэлүүд (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.