Хонь

БАЯНГОЛ ОМОГ

БАЯНГОЛ ОМОГ

Тархалт:

Өвөрхангай, Булган, Хөвсгөл аймгуудын зарим сумдад хонин сүргийнхээ махан ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор Баянгол омгийн хонийг сайжруулагчаар ашиглаж байна. Баянгол омгийн хонины цөм сүргийг Өвөрхангай аймгийн  Баянгол суманд үржүүлдэг.

Бий болгосон үржил селекцийн арга:

Өвөрхангай аймгийн Баянгол суманд ардын селекцийн үр дүнд бий болсон цөлөрхөг хээрийн бүс нутагт зохицсон махны хэвшлийн хонин сүрэгт түшиглэн Үзэмчин, Барга, Баяд үүлдрийн хуц ашиглан цус шингээх аргаар үржил селекцийн ажлыг явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь сонгон үржүүлж,  мах – өөх – бүдүүн  нооснû чиглэлийн өөхөн сүүлт “Баянгол омог”-ийн хонийг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Мах-өөх-бүдүүн ноосны

Баянгол омгийн хонины онцлог:

Цөлөрхөг хээрийн бүс нутгийн экологийн эрс тэс нөхцөлд эрсдэл даах чадвар сайтай, бэлчээрээр  таргалах чадвар өндөртэй,  өвөл, хавар тарга хүчээ  сайтар хадгалж онд ордог, махны хэв шинж илүүтэй хөгжсөн зэрэг  биологийн онцлог давуу шинжүүдтэй юм.Сүргийн дотор хар, бор, шар  нүдэн,  халзан, шар бор, бараан толгойтой цагаан зүсмийн хонь 80 шахам хувийг эзэлнэ.

Тохиромжтой хэвшлийн хонины үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Хонины нас, хүйс

Амьдын жин  / кг  /

Ноосны гарц

 / гр /

Хавар /V сард /

Намар /X сард /

Бүдүүн хуц

54.0

65.0

1600

Төлгөн хуц

37.0

45.0

1400

Эм хонь

38.0

52.0

1300

Охин төлөг

31.0

42.0

1100

Омгоор баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

ХХАА-н сайдын 2015 оны А/60 дугаар тушаал.

Баянгол омгийн хонины тодорхойлолтыг бичсэн:

Э.Ёндонсамбуу – Өвөрхангай аймгийн Мал үржлийн албаны дарга, Монгол Улсын тэргүүлэх малзүйч, Ш. Балсанжав – Малзүйч, С.Цэдэнбалжир –Малын эмч, Ц.Төмөрбат - Малын эмч, Т.Долгормаа - Малзүйч

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

      Цөлөрхөг хуурай хээрийн бүсэд цэврээр нь үржүүлж, аж ахуй-биологийн ашигтай шинж чанаруудыг улам бататган сайжруулж, тохиромжтой хэвшлийн хонины тоог олшруулж, тархалтын хүрээг өргөтгөж, тухайн бүс нутагтаа  мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хонин сүргийн онд оролт, тэсвэрт чанарыг дээшлүүлэхэд Баянгол омгийн хонийг сайжруулагчаар ашиглахад чиглүүлэх.

БАЯНГОЛ ОМОГ
БАЯНГОЛ ОМОГ