Ямаа

БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ

БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ

Тархалт:

          Баянхонгор  аймгийн Бөмбөгөр  суманд цөм сүргийг үржүүлж, өндөр уулын болон тал хээрийн бүсийн ямаан сүрэгт сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нөхцөлд ардын уламжлалт селекцийн үр дүнд бий болсон ноолуурын хэвшлийн ямааг түшиглэн шинжлэх ухааны үндэстэй шилэн сонгож өөр дотор нь үржүүлэх замаар  ноолуур, мах сүүний хосолмол ашиг шимийн чиглэлтэй Бөмбөгөрийн улаан омгийн ямааг бий болгожээ.

Ашиг шимийн үндсэн чиглэл:

Нарийн /кашмир/  ноолуур, мах сүүний хосолмол

Бөмбөгөрийн улаан омгийн ямааны онцлог:

Бөмбөгөрийн улаан омгийн ямаа нь  хангайн өндөр уулын бүс нутагт бэлчээрээр маллахад дасан зохицсон. Монгол үүлдрийн ямаатай харьцуулахад сахлаг хялгастай, ноолуурын гарц илүүтэй, сүүлэг шинжээр давамгай. Сүргийн дотор  улаан зүсмийн ямаа зонхилно.

Тохиромжтой хэвшлийн ямааны үндсэн ашиг шимийн доод үзүүлэлт:

Ямааны нас,

хүйс

Амьдын жин, кг

Ноолуурын

Хавар /V сар/

Намар /X сар/

гарц, гр

голч, мкм

урт, см

Бүдүүн ухна

48.0

59.0

450

≥15.5

≤5,5

Борлон ухна

25.0

36.0

360

≥15.0

≤5.0

Бүдүүн эм ямаа

32.0

42.0

390

≥15.5

≤5.0

Охин борлон

20.0

31.0

330

≥15.0

≤4.5

Баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2016 оны А/88 дугаар тушаал

Бөмбөгөрийн улаан омгийн ямааны тодорхойлолтыг бичсэн:

            Н.Надмид Доктор /Ph.D/, Проф, малзүйч; Б.Мандах Төрийн соёрхолт малзүйч; А.Хүрэлсүх малзүйч;

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

            Тохиромжтой хэвшлийн үржлийн ямааны тоог олшруулах, удмын санг батжин сайжруулах, сүргийн дотор ашиг шимээр ялгаатай удам үндэслэгч илрүүлэх нь  үржлийн ажлын ойрын зорилт болно.

БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ
БӨМБӨГӨРИЙН УЛААН ОМОГ