Адуу

ДАРХАД ОМОГ

ДАРХАД ОМОГ

Тархалт:

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Ханх, Цагааннуур сумдад Дархад омгийн адууны цөм сүргийг үржүүлж байна. Хөвсгөл аймгийн зарим сумдад сайжруулагчаар ашиглаж байна.

Бий болгосон үржил селекцийн арга:

Ардын уламжлалт сонгон үржүүлэг

Ашиг шимийн үндсэн чиглэл:

            Уналга-эдэлгээ-мах

Дархад омгийн адууны онцлог:

Дархад омгийн адуу нь далайн түвшнээс 2000 гаруй метр өндөрт өргөгдсөн тайгын болон өндөр уулын бэлчээрийг ашиглахдаа гойд сайн зохицсон хөл, туруу, ул таваг, гол ясны хөгжил сайтай, их сонор соргог, өлчир, дан бэлчээрээр онд ордог.

Байгаль цаг уур, экологийн нөхцөл байдалтайгаа зохицон үсэн бүрхүүлийн ургалт эрт явагддаг. Өвөл 40-60 см зузаан цастай бэлчээрээс цас малтан идэш тэжээлээ олж иддэг онцлогтой. Дархад адуу нь өвөл, хаврын улиралд тарга хүчээ төдийлөн алдахгүйгээс гадна салхи шуургатай үед уруудах биш сөрж, уулын таг руу гарч зузаан цасыг хөлөөрөө малтан сүрэглэн идээшлэх, гадны халдлагаас биеэ хамгаалах чадвар хөгжсөн. Дархад адуу нь богино бахим хүзүүтэй, цээж өргөн, гүн, гэдэс хэвлий том, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, алхаа хөдөлгөөн тайван, өтгөн дэл сүүлтэй, хүч чадал сайтай зэрэг галбирын онцлогтой. Зонхилох зүс нь цагаан бор бөгөөд хар сормуус бүхий бараан зовхитой байдаг нь цастай бэлчээрт идээшлэхэд нүд царгихаас хамгаалах үүрэг гүйцэтгэдэг байна.

Биеийн үндсэн хэмжээ, ашиг шимийн үзүүлэлт:

Адууны нас, хүйс

Намрын амьдын жин, кг

Биеийн хэмжээ, см

Сэрвээний өндөр

Цээжний бүслүүр

Биеийн ташуу урт

Шилбэний бүслүүр

Хоногийн саам, л

Азарга

340-400

131

165

136

20

-

Гүү

320-380

126

160

131

18

3.8-4.5

Омгоор баталгаажсан огноо, шийдвэрийн дугаар:

Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн сайдын 1990 оны А/69 дүгээр тушаал

Дархад омгийн адууны тодорхойлолт бичсэн: 

Д.Самданжамц ХААХХҮЯ-ны МААУГазрын дарга, Ерөнхий малзүйч; Д.Доржсэмбээ малзүйч.        

Цаашид баримтлах үржил селекцийн ажлын чиглэл:

“Өөр дотор нь” цэврээр үржүүлж, удамзүйн нөөцийг хамгаалахын зэрэгцээ зах зээлийн  эрэлт хэрэгцээнд нийцүүлэн уналга-эдэлгээ-сүүний чиглэлээр дагнан үржүүлэх.

ДАРХАД ОМОГ
ДАРХАД ОМОГ
ДАРХАД ОМОГ
ДАРХАД ОМОГ
ДАРХАД ОМОГ